Т.Бадралын оронд Д.Ядамдоржийг ОБЕГ-ын даргаар томилж, генерал цол олгоно

39
2020 оны 5 сарын 82020-05-08
Т.Бадралын оронд Д.Ядамдоржийг ОБЕГ-ын даргаар томилж, генерал цол олгоно

 

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралыг өчигдөр БНХАУ-д суух Элчин сайдаар томиллоо.

Түүнийг дээрх албан тушаалд томилохыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д танилцуулж, томилуулсан. Эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан АТГ-т шалгагдаж байсан Т.Бадралыг БНХАУ-д Элчин сайдаар томилсон явдал нь олны шүүмжлэлийг хүлээж байгаа.

Коронавирусийн цар тахлын үед ОБЕГ нь хорио цээрийг мөрдүүлэх, гамшгийн эсрэг бэлэн байдлыг хангахад чухал үүрэгтэй байгууллага. Иймээс ОБЕГ-ын дараагийн даргыг шуурхай томилох хувилбарууд ярьж байна.

Хувилбаруудаас одоогийн байдлаар ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдоржийн нэр хүчтэй яригдаж байгаа юм. Ингэхдээ түүнд генерал цол олгох талаар ч яриа гараад амжжээ. 1983-1987 онд НАХЯ-ны Цагдаагийн дээд сургууль, 2003-2006 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академи төгссөн.

1987-1996 онд Өвөрхангай аймгийн Цагдан сэргийлэх ангид хэсгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгчөөр, 1996-1998 онд Булган аймгийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн цагдаагийн ажил хариуцсан дэд даргаар, 1998-2000 онд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мандал сум дахь цагдаагийн хэлтсийн даргаар, 2000-2003 онд Дорнод аймгийн Цагдаагийн газрын даргаар,  2006 онд Нийгмийн хэв журам хамгаалах газрын даргаар, 2006-2008 онд Замын цагдаагийн газрын даргаар, 2008-2012 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн даргаар, 2012-2014 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, даргын зөвлөхөөр, 2014 оноос Хууль сахиулахын их сургуулийн Албаны зохион байгуулалт, санхүү хангамж эрхэлсэн дэд захиралаар тус тус ажиллаж байсан. Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын даргаар  ажиллаж байгаа нэгэн.

 

 

Санал болгох

Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Ховд аймагт ажиллаж байна.

6 цагийн өмнө
Д.Сарангэрэл: Архины хамааралтай болон хүчирхийлэл үйлддэг этгээдүүдийг бүртгэж, эргүүл хийж байх хэрэгтэй

9 настай хүүхэд нас барсантай холбогдуулан УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг мэдээлэл хийлээ. 

6 цагийн өмнө
Ломбардуудын 36 хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна

Ломбардуудын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн тухайд 36.7 хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа бол үлдсэн 63.3 хувь нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс олгосон батламжийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.

6 цагийн өмнө
Г.Дагиймаа: Охины бүдүүн гэдэсний чацархай урагдаж, хоёр талын олон хавирга хугараад бороолсон байсан

Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн үрэвслийн хордлогоор нас барсан байх магадлалтай

6 цагийн өмнө