“Moody's” агентлаг Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийнг тогтвортойгоос СӨРӨГ болгож бууруулж, зээлжих чадварын урт хугацааны “В3” ангиллыг хэвээр үлдээжээ.
Үнэлгээний төлөв байдлыг ийнхүү өөрчилсөн нь экспортын орлого огцом буурсантай холбоотой. Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газар цаашид гадаад санхүүжилтийн хувьд тун эмзэг байдалд орсон гэж үзэж байгаа.
Коронавирусийн дэгдэлт өргөжиж, дэлхийн эдийн засгийн төлөв байдал доройтож, хөрөнгийн үнэ буурч байгаа нь олон салбар зах зээлд өргөн цар хүрээтэй зээлийн давалгааг бий болгож байна. Монгол Улсын хувьд 2021 онд ихээхэн хэмжээний гадаад өр төлөхийн хажуугаар, эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалж үлдэх хэцүү цаг үеийг даван туулна.
Moody's” манай Засгийн газрын зээлжих зэрэглэлийг бууруулах болсон үндэслэл нь дэлхийн зах зээл дээр түүхий эдийн эрэлт хумигдаж, экспорт буурсны улмаас урсгал төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний 15-20 хувьд хүрнэ гэж тооцсонтой холбоотой. Коронавирустэй холбоотойгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний улмаас төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний 8.5 хувьтай тэнцэнэ гэсэн тооцооллыг тус агентлаг мэдээлэлдээ дурдсан байна. Мөн гадаад валютын нөөцийн хэмжээ 2020 оны эцэс гэхэд 1.4 тэрбум ам.доллароор буурч, гурван тэрбумд хүрнэ гэсэн үзэж байгаа юм.