У.Уянга: “Бяцхан мастерууд” шоунд хүслээ биелүүлэхээр орсон

2020 оны 5 сарын 112020-05-11
У.Уянга: “Бяцхан мастерууд” шоунд хүслээ биелүүлэхээр орсон

 

Бяцхан мастерууд шоу нэвтрүүлгийн гурав дахь дугаар NTV телевизээр цацагдлаа. Энэ дугаарийн ялагчаар “GUYS” хамтлагийн дуучин, жүжигчин Х.Бат-Ундрал тодорлоо. Тэрээр уртын дууны төрөлд гайхалтай нэгэн үзүүлбэрийг үзүүлсэн бөгөөд шүүгчид ч дуу нэгтэйгээр түүнд саналаа өгсөн юм.

 

х.БАт-ундрал.jpg

 

Мөн энэ дугаарын нэгэн сонирхолтой үзүүлбэрийг Фантастик продакшны залуу жүжигчин У.Уянга үзүүлсэн. Түүний хувьд шинэ зүйлд өөрийгөө сорих дуртай нэгэн юм.

Энэ дугаарт тэрээр оюуны спорт, ой тогтоолтоор оролцож, өрсөлдөгчдөдөө өөрийгөө ямар хүчтэй болохыг харуулсан юм. Тэгвэл бид  У.Уянгаас “Бяцхан мастерууд” шоунд оролцсон сэтгэгдлийг нь  хуваалцлаа. 

-"Бяцхан мастерууд" шоу нэвтрүүлэгт оролцсоноор шинээр авьяасаа нээн, хөгжүүлэх боломжтой шүү дээ. Нэвтрүүлэгт оролцох саналыг хэрхэн хүлээж авав?

-Би энэ жил "А Year to Remember" гээд ном уншсан юм. Тэр номон дээр долоо хоног болгон шинэ юм сураад тэрийгээ хэрэгжүүлэх талаар гардаг. Тухайн үед би ч бас шинээр юм сураад тэрийгээ хэрэгжүүлдэг болъё гэж бодож байсан. Тэгсэн удалгүй NTV телевизээс “Бяцхан мастерууд” нэвтрүүлэгт оролцох санал ирсэн.

Хүүхдээр шинэ юм заалгаад, тэрийгээ сураад үзүүлэх нь таалагдсан. Мөн миний номон дээрх хүсэл биелж байгаа юм шиг санагдаад орохоор шийдсэн. 

"Чадахгүй болов уу гэсэн зүйлээ чадаад тэрийгээ үзүүлэх чинь аймар гоё мэдрэмж байна лээ"

-Ой тогтоолт оюуны спортын төрөлд оролцлоо шүү дээ. Хүнд зүйл байв уу?

-Би энэ нэвтрүүлгийн онцлох авьяастнуудын нэг болох 10 настай Н.Энхлүүн багшаар хичээл заалгасан. 

Би багадаа ой тогтоолт сайтай хүүхэд байлаа. Манай гэр сургууль ойрхон байдаг байсан юм. Багшийн цээжлээрэй гээд өгсөн даалгаврын хугацааг нь тулгаж байгаад л гэрээсээ сургууль орох замдаа цээжилж, онц авдаг байлаа.

Тэгсэн сүүлд англи хэлний үг цээжлэх гэсэн ерөөсөө толгойд орохгүй. Бүр хүүхэд төрүүлэхээрээ ийм болчихдог юм байхдаа гээд шаналж байсан. Тэгсэн миний үг цээжлэх арга барил буруу, мөн ном сонин уншихгүй удахаар ийм болчихдог юм байна лээ шүү дээ. /Инээв/ 

Заяа ах, Уугий ах хоёр хоёулаа хэл ус сурахад хэрэгтэй энийг сонгоно гэхээр нь би бас сонгохоор зориод өрсөлдсөн чинь багш маань ашгүй намайг сонгосон. Би бөөн баяр. Тэр хэсэг ёстой гоё байсан.

Одоо багшаасаа сурсан эрдмээ хэл сурахад ашиглана.

-Энэ дугаараас үзэгчид юуг ойлгоосой гэж бодож байна?

-Эцэг эхчүүдэд нэг дутагдалтай зүйл байдгийг энэ нэвтрүүлэгт оролцоод мэдэж авсан. Би ч дутагдалтай байсан.

Мундаг эцэг эхчүүд байгаа л даа. Гэхдээ үсрээд л бүжгийн дугуйлан, англи хэлний дамжаа, хичээлийн давтлага гэдэг болохоос мэргэжлийн болтол нь сургалтад явуулдаггүй шүү дээ. Мөн хүүхдийнхээ сонирхолд бус өөрийнхөө сонирхолд тулгуурлаад явуулчидаг.

Хүүхдэдээ чи энийг үз гээд орхихоос илүү, өөрөө түрүүлж үзээд, хүүхдийнхээ зан чанарыг ажиглаад зааж зөвлөдөг байгаасай гэж бодсон.

Тиймээс энэ нэвтрүүлгийг хүүхдүүдтэйгээ хамт үзээрэй гэж уриалмаар байна

 

 

Санал болгох

Б.Отгонжаргал: Ажил алба, гэр бүл үр хүүхдээрээ эн тэнцүүхэн бахархдаг

Бид энэ удаа эх үрсийн баярын босгон дээр Цагдаагийн ерөнхий газрын  жижүүрийн албаны хэлтэс байхаас эхлэн Мэдээлэл шуурхай удирдлагын төв болтол нь тасралтгүй ажилласан дуудлага хүлээн авагч,  цагдаагийн ахмад, дөрвөн хүүхдийн Б.Отгонжаргалтай  ярилцлаа.

1 өдрийн өмнө
Н.Сувд-Эрдэнэ: Оюуны боловсролтой ч сэтгэлийн боловсролгүй хүнийг би тийм ч их хүндлэхгүй

Нарангэрэлийн Сувд-Эрдэнэ. БНСУ руу түүнийг мөрөөдөл нь хөтөлсөн ч хувь тавилан түүнд өөр бэлэг бэлдсэн байж. Хүний нутаг, гүний хошуунд суралцаж байх үедээ том хагацлын өмнө толгой гудайсан ч сэтгэлийнхээ хүчээр тэр бүхнийг даваад гарсан тэрбээр одоо UBS телевизэд нэвтрүүлэгчээр ажиллахын сацуу СУИС-ийн РТМУС-д багшилдаг юм. Нэр, зүс мэдэхээс хэтрэхгүй тул түүний дотоод ертөнцтэй  танилцахаар түүнийг зорилоо.  

1 өдрийн өмнө
“Шидэт Хуудас” номыг худалдан авч ЭХ ҮР уулзах баярт мөчийг нэг алхмаар ойртуулаарай

“Эх үрсийн баяр” хэдхэн хоноод боллоо. Гэтэл энэ жилийн хүүхдийн баярыг охин, зээ хоёр маань өвчний улмаас өөр улсад тэмдэглэх болох нь...

5 өдрийн өмнө
Т.Мөнхсайхан: Өвчтөнд үйлчилж буй хандлагаар нь тооцож эмч, ажилтнууддаа урамшуулал олгоно

“Хандлагын 10 хувь” урамшууллын систем маань эрүүл мэндийн салбарт өөрчлөлт авчирна Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор Т.Мөнхсайхантай ярилцлаа.

7 өдрийн өмнө