Нэг сая орчим иргэний ногдол ашгийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү шилжүүлсэн

2020 оны 5 сарын 112020-05-11
Нэг сая орчим иргэний ногдол ашгийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү шилжүүлсэн

“Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа /2020.05.11/ зохион байгуулж тус компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат,  Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр нар мэдээлэл өглөө. 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн долоо хоногт 22 мянган тонн нүүрс олборлож, 426 тэвшээр 30.3 мянган тонн нүүрс ачиж, 1319 тэвшээр 150 мянган тонн нүүрс экспортод гаргалаа. Он гарсаар нийтдээ 2 сая 625 мянган тонн нүүрс олборлож, 1.112 мянган тонн нүүрс экспортлоод байна. 

Хувьцааны ногдол ашиг тараах талаар Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр “Ногдол ашиг тавдугаар сарын 1-ээс хойш олгох ажлыг зохион байгуулах ТУЗ-ийн шийдвэр гарсан. Гэхдээ тавдугаар сарын 1-нд ногдол ашиг яг өгнө гэж хэлээгүй. Энэ ажил бүтэн нэг жил ч үргэлжлэх боломжтой. Гэхдээ бид аль болох ногдол ашгийг хурдан олгохоор ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар 1.7 сая иргэн хувьцааны дансаа нээлгэсэн ч 425 мянган иргэн л арилжааны банкны дансаа холбосон байна. Зарим нэг мэдээллийг нягталж үзээд ойролцоогоор 1 сая орчим иргэний ногдол ашгийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү шилжүүлсэн.

Яагаад ногдол ашиг дансанд орохгүй байна гэдэг асуудал гарч байна. Эрдэнэс Тавантолгой ХК 2.5 сая иргэний бүртгэлийг хянаж цэгцлэх ажил ид үргэлжилж байна" гэв.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч 2.512.00 иргэн байгаа бөгөөд үүнээс 1.718.296 иргэн хувьцааны дансаа нээлгэсэн байна. Түүнчлэн эдгээр хувьцааны дансаа нээлгэсэн иргэдийн 425.000 нь банкны дансаа мэдүүлж баталгаажуулсан байна. Банкны дансаа холбуулж баталгаажуулсан иргэдийн ногдол ашиг тухайн дансанд нь шилжинэ. Харин бүртгүүлээгүй иргэдийн хувьд НӨАТ-ын буцаан олголт авдаг бол тухайн дансаараа авах боломжтой. Мөн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө авдаг дансаар нь ногдол ашгийг шилжүүлнэ. Эдгээрийн алинд нь ч хамаарахгүй буюу хувьцааны дансаа нээлгээгүй, И баримт апп хэрэглэдэггүй иргэдийн ногдол ашгийг шилжүүлэх ажилд хүндрэл гарч байгаа. Тиймээс И баримт аппликэйшнээр НӨАТ буцаан олголт авдаггүй иргэд заавал хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа мэдүүлсний дараа ногдол ашгаа авах боломж бүрдэх юм.

 

Ногдол ашиг, хувьцаатай холбоотой мэдээллийг дараах 5 эх сурвалжаас аваарай:

  • www.ett.mn вэб сайт
  • “1072 хувьцаа мэдээллийн төв” фэйсбүүк хуудас, 
  • 1800-1072 тусгай дугаар /энгийн утасны тарифаар/ 
  •  ЕТТ аппликейшн 
  • 158989 мессеж дугаар

Санал болгох

Таван сая төгрөгийн дөрвөн азтан тодорлоо

Нийслэл Улаанбаатар хотоос нийт 22496 хүн азтан болсон байна.

10 өдрийн өмнө
Ноолуурын үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу 61.5 мянган төгрөг байна

2020 оны дөрөвдүгээр сард цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ Сүхбаатар аймагт хамгийн их буюу 61.5 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 35.5 мянган төгрөг байна.

15 өдрийн өмнө
Д.Занданбат: Аудитаар 9 их наяд 57 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрсэн

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.12) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой таван асуудал хэлэлцэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

16 өдрийн өмнө
Нэг сая орчим иргэний ногдол ашгийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү шилжүүлсэн

И баримт аппликэйшнээр НӨАТ буцаан олголт авдаггүй иргэд заавал хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа мэдүүлсний дараа ногдол ашгаа авах боломж бүрдэнэ.

17 өдрийн өмнө