С.Амарсайхан: Нийслэлийн иргэдийг түрээслээд өмчлөх хэлбэрээр байртай болгох ажлыг тав, зургаадугаар сард эхлүүлнэ

26
2020 оны 5 сарын 112020-05-11
С.Амарсайхан: Нийслэлийн иргэдийг түрээслээд өмчлөх хэлбэрээр байртай болгох ажлыг тав, зургаадугаар сард эхлүүлнэ

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.Энэ үеэр  Улаанбаатар хот анх удаа шинээр үнэт цаас гаргах гэж байгаа талаар мэдээллээ.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргах замаар зах зээл дээр бэлэн мөртлөө борлуулагдахгүй байгаа орон сууцуудыг Нийслэлийн орон сууцны корпораци худалдан авч, нийслэлийн иргэддээ түрээслээд өмчлөх хэлбэрээр олгох ажлыг зохион байгуулж эхэлж байна гэдгийг тэрбээр хэлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "Энэ ажлыг Засгийн газар, УИХ-д танилцуулсан. Холбогдох тогтоол шийдвэрүүд нь гарсан. Одоогоор Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам болон бусад байгууллагууд НЗДТГ-тай хамтран Нийслэлийн Ипотекийн корпорацыг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна"гэв.

2019 оны есдүгээр сар буюу III-р улиралаас эхлэн нийслэлийн айлуудыг түрээслээд өмчлөх зарчмаар байртай болгох ажил хэрэгжиж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 3000 орчим айл өрх, энэ төсөлд хамрагдаж орон сууцандаа орсон байна. 

Өмнө нь иргэд  орон сууцад орохын тулд эхлээд газраа чөлөөлдөг байсан бол энэ удаад эхлээд иргэдээ орон сууцад нь оруулж, дараа нь газрыг нь чөлөөлөх хатуу зарчим баримтална гэдгийг Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан хэллээ.

Иргэд ямар нэг санхүүгийн дарамтад орохгүйгээр орон сууцад орохыг хүсэж байгаа учраас энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн Ипотекийн корпорацыг байгуулж олон мянган айл, өрхүүдийг орон сууцжуулах ажил бодитоор хэрэгжинэ" гэв.

Улаанбаатар хотын хэмжээнд баригдаж, захиалга авч эхэлсэн 17.788 орон сууц байна. Үүнээс баригдаад ашиглалтад орсон 4078 орон сууц байгаа. Тиймээс эдгээр байрыг 5,6-р саруудад багтааж холбогдох байгууллагуудаас зохих ёсны зөвшөөрлийг авч энэ ажлыг эхлүүлнэ гэдгийг Засаг дарга онцоллоо. 

Нийслэл хотын иргэн бүр тодорхой шалгуурын дагуу түрээслээд өмчлөх энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой. Одоогийн байдлаар түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт 35 мянган иргэн хүсэлтээ ирүүлээд байгаа аж. Нэг дор бүх иргэдийг орон сууцжуулах боломжгүй учир үе шат, дарааллаар нь хөтөлбөрт хамруулаад явах юм. 50 метр квадрат орон сууцанд сар бүр 394 000 төгрөг, 60 метр квадрат бол сар бүр 490 000 төгрөг, 70 метр квадратад 690 000 төгрөгийг төлөөд түрээслээд өмчлөх байдлаар орон сууцтай болох боломж бий. Тухайн иргэн сар бүр илүү төлөлт хийж, орон сууцаа богино хугацаанд өмчлөх эрх нь ч нээлттэй байгаа юм.  

Санал болгох

Өнөөдөр өглөө сургуулийн  40 автобус үйлчилгээнд гарлаа

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 31 сургууль руу өнөөдрөөс сургуулийн автобус үйлчилж эхэллээ.

14 цагийн өмнө
НИТХ-ын хүндэтгэлийн хуралдааны үеэр есөн төлөөлөгчийг шилдгээр шалгаруулав

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны хаалтын хүндэтгэлийн хуралдаан боллоо.

4 өдрийн өмнө
Б.Отгонсүх: Нийтийн тээврийг үнэгүй болгохоос наана хэрэгжүүлэх ажил нэлээд бий

Нийслэлийн Засаг даргын орлогч, зам тээврийн төслүүдийн асуудал хариуцсан удирдагч Б.Отгонсүхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

5 өдрийн өмнө