Зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

2020 оны 5 сарын 102020-05-10
Зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

2020 оны 05 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж,

говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна.

2020 оны 05 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Говь болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 градус, Их Нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүсийн баруун хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 10-12 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Санал болгох

Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга хүчингийн хэргээр шалгагдаж байна

Ийнхүү сүүлийн гурван сарын хугацаанд тус аймгийн хоёр ч засаг дарга хүн амины хэрэгт сэжиглэгдээд байна. Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндорж, Тонхил сумын засаг дарга Р.Даваадорж нар хүн амины хэрэгт шалгагдаж байгаа юм. 

3 өдрийн өмнө
Алтанбулагийн боомтоор 188 иргэн ирснийг тусгаарлалаа

Иргэдэд эрүүл мэндийн тандалт хийж биеийн халууныг хэмжин асуумж судалгаа авсан байна. Ингээд 182 иргэнийг ажиглалтад, 6 иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлажээ.

13 өдрийн өмнө
Аянга зайлуулагч унаснаас болж Хөвсгөл аймгийн хоёр сум тоггүй болжээ

Хөвсгөл аймагт түр зуурын хүчтэй шороон шуурга шуурч бороо орсны улмаас аянга зайлуулагч шугам унаж, хоёр сум тоггүй болжээ.

14 өдрийн өмнө