Малын хашаа шатаж 60 толгой бог мал хорогджээ

2020 оны 5 сарын 122020-05-12
Малын хашаа шатаж 60 толгой бог мал хорогджээ

Төв аймгийн Эрдэнэ сумын малчин айлын гэр, эд хогшил, малын хашаа шатаж 43 настай эрэгтэй түлэгдэж бэртэн, 60 гаруй толгой бог мал өртөн хорогджээ. 

Тодруулбал, тус сумын харьяат малчин Г-ийн 5 ханатай 3 гэр, эд хогшил, 2 малын хашаа өчигдөр буюу тавдугаар сарын 11-ний өдрийн 15:00 цагийн орчим бүрэн шатсан тухай мэдээллийг тус өдрийн 15:43 цагт аймгийн онцгой байдлын газар цагт хүлээн авчээ. Тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Ш.Гэрэлт-Одоор ахлуулсан орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 20:50 цагт бүрэн унтраажээ. Уг гал түймэрт Булган аймгийн Рашаант сумын Өвөрхан багийн харьяат иргэн 43 настай, эрэгтэй Т-ийн толгойн хэсэг түлэгдэж, 60 толгой бог мал өртөж хорогдсон.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат малчин Ц-ын 4 ханатай гэр мөн өчигдөр буюу тавдугаар сарын 11-ний өдрийн 14:48 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 14:53 цагт хүлээн авчээ. 

Тус аймгийн Ханбогд сумын Жавхлант багт үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” ХХК-ийн Гэнэтийн осолд хариу арга хэмжээ үзүүлэх багийн алба хаагчид 13 км замыг туулан 15:23 цагт очиж, 4 ханатай гэр, малын бууц шатаж байсныг 5 минут ажиллаж унтраажээ.  Энэ талаар “Оюутолгой” ХХК-ийн Онцгой байдлын хяналтын багийн ахлагч Е.Ганбуд аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Санал болгох

Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга хүчингийн хэргээр шалгагдаж байна

Ийнхүү сүүлийн гурван сарын хугацаанд тус аймгийн хоёр ч засаг дарга хүн амины хэрэгт сэжиглэгдээд байна. Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндорж, Тонхил сумын засаг дарга Р.Даваадорж нар хүн амины хэрэгт шалгагдаж байгаа юм. 

3 өдрийн өмнө
Алтанбулагийн боомтоор 188 иргэн ирснийг тусгаарлалаа

Иргэдэд эрүүл мэндийн тандалт хийж биеийн халууныг хэмжин асуумж судалгаа авсан байна. Ингээд 182 иргэнийг ажиглалтад, 6 иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлажээ.

13 өдрийн өмнө
Аянга зайлуулагч унаснаас болж Хөвсгөл аймгийн хоёр сум тоггүй болжээ

Хөвсгөл аймагт түр зуурын хүчтэй шороон шуурга шуурч бороо орсны улмаас аянга зайлуулагч шугам унаж, хоёр сум тоггүй болжээ.

14 өдрийн өмнө