МАН-ын Хууль зүйн газрын даргыг орцонд нь хүрзээр зоджээ

2020 оны 5 сарын 122020-05-12
МАН-ын Хууль зүйн газрын даргыг орцонд нь хүрзээр зоджээ

 

МАН-ын Хууль зүйн газрын дарга Р.Саруулыг өчигдөр орой орцонд нь бүлэглэн зодож, ноцтой гэмтэл учруулжээ. Түүнийг орцонд нь хүрзээр зодсон бөгөөд гарынх нь шуу гурван хэсэгт хугарч, нүдний ухархайнд арьсанд оёдол тавиулсан байна. Энэ хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

sertwertwert.JPG
sertwertwert.JPG

Энэ талаар прокурорын байгууллагаас тодруулахад, “Иргэн Р-ийг зүс таних этгээдүүд бүлэглэн зодсон гэх мэдээллийн дагуу холбогдох ажиллагааг хийж байна. Харьяа дүүргийн цагдаагийн байгууллагын дэслэгч Ө хэргийг шалгаж байгаа. Тухайн хэрэг иргэн Р-ийн амьдардаг Блю Скай хотхонд болсон” гэх мэдээллийг өглөө.

Санал болгох

Дөрвөн хүүхэд нүхэнд нь живсэн Ханталст компани хэнийх вэ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Ханталст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр гарсан.

1 өдрийн өмнө
Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан эхэллээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн хэлэлцэж эхэллээ. Шүүх хуралдаанд шүүгдэгчээр Э.Бат-Үүл, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Ш.Ганхуяг, Ё.Гэрэлчулуун, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Л.Нарантуяа, Б.Мөнхтөр нар оролцож байна. Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2, 263 дугаар зүйлийн 263.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6-2.2, 18.6-2.3, 22.1-2, 22.5-1, 22.12-1 дэх хэсэгт зааснаар яллаж шүүхэд шилжүүлсэн.

16 өдрийн өмнө
МАН-ын Хууль зүйн газрын даргыг орцонд нь хүрзээр зоджээ

Түүнийг орцонд нь хүрзээр зодсон бөгөөд гарынх нь шуу гурван хэсэгт хугарч, нүдний арьсанд оёдол тавиулсан байна. Энэ хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

16 өдрийн өмнө
Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байна

Эрчим хүчний яамны харьяа Таван толгой цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжид хууль бусаар автомашин худалдсан, Таван толгой төслийг Монгол Улсын нийтийн эрх ашигт илт алдагдалтайгаар Засгийн газарт танилцуулан, төслийг хэрэгжүүлэхээр Улсын их хуралд өргөн барьж, Монгол Улсын эдийн засгийн хүчин чадлыг доройтуулах зорилготой үйлдэл гүйцэтгэсэн хэрэгт 2020 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

23 өдрийн өмнө