Амстердамын "Mediamatic Eten" нэртэй ресторан цар тахлын үеэр ажиллах сонирхолтой шийдэл олжээ. Тодруулбал, зочдыг шилэн ханатай, тав тухтай, тусгаарлагдсан хүлэмжид хүлээн авч, хөл хориог зөрчихгүйгээр хооллох боломж бий болгосон байна.
Зоогийн газрын ойр орчимд нийт таван ширхэг хэсэгчлэн тусгаарлагдсан "карантины хүлэмж" байрлуулсан бөгөөд ажилтнууд тусгай хаалт, бээлий хэрэглэх аж. Мөн зоогийг тусгай хавтан дээр тавин, аюулгүй зайнаас хүргэх гэнэ.



