Ерөнхийлөгч В.Путин тавдугаар сарын 12-ны өдрөөс “өөрийгөө тусгаарлах” дэглэмийг сулруулахаар болжээ

2020 оны 5 сарын 142020-05-14
Ерөнхийлөгч В.Путин тавдугаар сарын 12-ны өдрөөс “өөрийгөө тусгаарлах” дэглэмийг сулруулахаар болжээ

 

ОХУ-д “Covid-19”-ийн халдвар авсан хүний тоо 221,344 хүрснээс Буриадын БНУ-д 569, Өвөрбайгалийн хязгаарт 364 хүн халдвар аваад байна. Халдварын тархалт нэмэгдсээр байгаа ч Ерөнхийлөгч В.Путин 5 дугаар сарын 12-ны өдрөөс “өөрийгөө тусгаарлах” дэглэмийг сулруулахаар боллоо. Гэвч 65-аас дээш насны болон архаг хууч өвчтэй иргэдэд хөл хорио үргэлжилнэ. Мөн нутгийн удирдлагууд өөрийн онцлог, нөхцөл байдалд нийцүүлэн Засгийн газартай зөвшилцсөний үндсэн дээр хөл хориог сулруулах арга хэмжээ авах аж. Тухайлбал, Өвөрбайгалийн хязгаарын удирдлага “өөрийгөө тусгаарлах” дэглэмийг энэ сарын 31-ний өдөр хүртэл, Алтайн БНУ 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгаж, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зогсоох шийдвэр гаргасан бол Буриадын БНУ-ын хөл хорионы дэглэмийг үе шаттайгаар, зарим нөхцөлтэйгээр бууруулах аж.  

ОХУ-ын хувьд өвчний оргил үе энэ сарын сүүлээр эхэлнэ гэсэн тооцоог Оросын Эдийн засгийн судлагааны төв гаргажээ. Гэвч цаг агаар дулаарахтай зэрэгцэн иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэн тохиолдолд халдвар эрчимтэй тархах эрсдэлтэй гэж анхааруулж байна. Тус улсын хэмжээнд хоногт 10 гаруй мянган хүн шинээр халдвар авч байгаа ч ОХУ-ын Эрүүл ахуйн Ерөнхий эмч асан, Төрийн Думын гишүүн Г.Онищенко, өвчлөлийн коэффициент буурч байгаа нь сайны дохио гэж мэдэгдлээ. Оросын эмч нар компьютер томографын төхөөрөмж хүрэлцээгүй байгаа тул “Covid-19”-ийн оношилгоонд соронзон томографын төхөөрөмж ашиглах болсон байна.

Санал болгох

Япон улсад гацсан гадаадын иргэдийг зарим зочид буудал үнэгүй суулгаж байна

Японы Ишикава мужийн төв Каназава хотод Kaname Inn Tatemachi зочид буудал гадаадын иргэдэд тусламж үзүүлэхийн тулд 80 сая иений зээл авчээ.

2 өдрийн өмнө
Хятадын эмнэлгүүд онлайн үзлэгт шилжиж байна

Бээжингийн Шехэ эмнэлэгт оношлогоо, эмчилгээг онлайнаар зөвлөх үйлчилгээ нээжээ.

2 өдрийн өмнө
Монголын ард түмнээс ОХУ-ын ард түмэнд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардуулав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч Ковид-19 цар тахалтай тэмцэж буй ОХУ-ын төр засаг, ард түмэнд манай улсын удирдлага, ард түмнээс үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардуулав. 

3 өдрийн өмнө
ОХУ-д байгаа Монгол Улсын иргэдийг 26, 27-ны өдрүүдэд татан авахаар болжээ

Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Москва – Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр, 26, 27-ны өдрүүдэд “Наушки – Сүхбаатар” боомтоор ОХУ-д оршин сууж буй Монгол Улсын иргэдийг татан авах бэлтгэл ажил хийгдэж байна.

4 өдрийн өмнө