Аянга зайлуулагч унаснаас болж Хөвсгөл аймгийн хоёр сум тоггүй болжээ

2020 оны 5 сарын 152020-05-15
Аянга зайлуулагч унаснаас болж Хөвсгөл аймгийн хоёр сум тоггүй болжээ

 

Өчигдөр орой 21.00 цагийг үед Хөвсгөл аймагт түр зуурын хүчтэй шороон шуурга шуурч бороо орсны улмаас аянга зайлуулагч шугам унаж, хоёр сум тоггүй болжээ. Энэ талаар Хөвсгөл аймгийн онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Л.Бямбасүрэнгээс тодрууллаа. 

Тэрбээр "Хүний амь эрсдээгүй. Харин Хөвсгөл аймгийн Их-Уул суманд  аянга зайлуулагчийн шугам унасан . Шугам унаснаас болоод Хөвсгөл аймгийн Рашаант, Тариалан суманд тоггүй болжээ. Эдгээр сумууд нь Эрдэнэт болон Булган аймгаас хүчдэл авдаг юм. Тиймээс Булган аймгийн Мэргэжлийн хамгаалалтын инженер Б.Намнанбаяраас ахлуулсан багийнхан тус шугамыг босгохоор ажиллаж байна" гэсэн юм.

Дашрамд дурдахад, 2008 онд болсон гамшигт үзэгдлийн үеэр цаг уур, онцгой байдлын байгууллагаас урьдчилан сэргийлэх мэдээг хүргэсээр байсан ч 52 хүний амь эрсдэж, 324 мянган мал хоргодож, эрчим хүчний болон холбооны шонгууд нурж, 100 гаруй гэр, байшингийн дээвэр хийсэж байсан юм.

Санал болгох

Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга хүчингийн хэргээр шалгагдаж байна

Ийнхүү сүүлийн гурван сарын хугацаанд тус аймгийн хоёр ч засаг дарга хүн амины хэрэгт сэжиглэгдээд байна. Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндорж, Тонхил сумын засаг дарга Р.Даваадорж нар хүн амины хэрэгт шалгагдаж байгаа юм. 

2 өдрийн өмнө
Алтанбулагийн боомтоор 188 иргэн ирснийг тусгаарлалаа

Иргэдэд эрүүл мэндийн тандалт хийж биеийн халууныг хэмжин асуумж судалгаа авсан байна. Ингээд 182 иргэнийг ажиглалтад, 6 иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлажээ.

13 өдрийн өмнө
Аянга зайлуулагч унаснаас болж Хөвсгөл аймгийн хоёр сум тоггүй болжээ

Хөвсгөл аймагт түр зуурын хүчтэй шороон шуурга шуурч бороо орсны улмаас аянга зайлуулагч шугам унаж, хоёр сум тоггүй болжээ.

13 өдрийн өмнө