Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга эхнэрийнхээ аминд хүрчээ

8
2020 оны 5 сарын 152020-05-15
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга эхнэрийнхээ аминд хүрчээ

 

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга Д нь өнгөрсөн шөнө буюу тавдугаар сарын 14-15-нд шилжих шөнө эхнэрийнхээ аминд хүрсэн гэх мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад М.Мөнхшүрээс тодрууллаа.

“Өнөөдөр 11:00 цагийн орчимд Говь-алтай аймгийн Тонхил суманд эмэгтэй хүн гэртээ нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл эмнэлгийн байгууллагаас аймгийн цагдаагийн газарт ирсэн. Мэдээллийн дагуу жижүүрийн бүрэлдэхүүн аймгийн төвөөс 260 орчим км зайд орших Тонхил суманд очиж, шалгалтын ажиллагаа, хэргийн газрын үзлэгийг хийж байна” гэлээ.

Сүүлийн гурван сарын хугацаанд тус аймгийн хоёр ч засаг дарга хүн амины хэрэгт сэжиглэгдээд байна. Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндорж ч мөн хүн амины хэрэгт шалгагдаж, улмаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.

Санал болгох

Иргэн Г.Загдаа гэрээслэл бичиж, өлсгөлөн зарлажээ

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн захирамжаар 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн цагдан  хорьж байгаа. Тэрбээр цагдан хорих нэг сарын хугацаа дууссан хэдий ч, түүний үргэлжлүүлэн хорьж буй тухай эсэргүүцэж, хорих 461-р ангийн тоо бүртгэлийн албанд ийн өргөдөл бичжээ.

10 цагийн өмнө
УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ

УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэх анхан шатны шүүхийн шийдвэр өнөөдөр гарчээ.

13 цагийн өмнө
196 мянган малчны дансанд ноолуурын урамшуулал оржээ

Орон нутгаас дансны мэдээллээ дутуу ирүүлсэн 7433 малчин өөрийн нэрийн дансны мэдээллийг орон нутгийн хөдөө аж ахуйн тасгаараа дамжуулан яаманд ирүүлсэн тохиолдолд тухай бүр малчны нэрийн дансанд урамшууллын гүйлгээг шилжүүлэх аж.

13 цагийн өмнө
Далай лам маргааш, нөгөөдөр онлайнаар АВШИГ ХҮРТЭЭНЭ

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тавдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд 11.30-13.00 цагийн хооронд цахим сүлжээгээр дамжуулан Жанрайсиг бурханы авшиг хүртээх аж.

14 цагийн өмнө