Н.Бэлгүүнтэй: Амараг Монголын хамгийн анхны нэг сая дагагчтай модель болгоно

1
2020 оны 5 сарын 192020-05-19
Н.Бэлгүүнтэй: Амараг Монголын хамгийн анхны нэг сая дагагчтай модель болгоно

 

Комедиан Идэр-Одын найз бүсгүй гэгдэх Амарагийн тухай мэдээлэл цахим орчинд хөврөх болсон. Түүнийг хийсвэр эсэх асуудлаар олон нийт нэлээдгүй шуугилаа. Тэгвэл энэхүү виртуал моделийг бүтээсэн график дизайнер Н.Бэлгүүнтэй хэсэг хором ярилцлаа.

-Амараг бий болгох санаа хаанаас урган гарсан бэ?

-Анх монголд nude буюу нүцгэн зураг авахад модель олддоггүй байсан. Мөн цаг барих, авхуулсан зурагаа устгуулах гээд жинхэнэ моделиос гарах асуудал их. Иймээс өөрийн гэсэн хувийн модельтой болбол амар юм байна гэсэн бодлоос виртуал модельтой болох сэдэл төрсөн.

Мэдээж виртаул моделийг байнгын зураг авалтад оруулдаг бас маш гоё биетэй байхаар хийхээр төсөөлсөн. Тэгээд судалж үзсэн. Намайг яг зураг авч байхад /2013 онд/ ийм зүйл олдоогүй. Зүгээр 3D зураг  л олддог байсан.Тэгээд сүүлд ийм виртуал хүн байдаг юм байна гэдгийг олж мэдсэн.

Амараг хагас жил судалж, загварыг нь гаргасан. Австралид байдаг А.Түмэн гээд артист найзаараа загварын гаргуулсан. Одоо бол А.Энхбаяр гээд артист ажиллаж байгаа. Амарагийн бүх зураг авалт дээр А.Энхбаяр ажилладаг.

-Амараг бүтээхэд юунд анхаарлаа хандуулсан бэ?

-Амарагийн царай төрхөд л анхаарлаа хандуулсан. Ази царайтай хэрнээ содон байлгая гэж бодоод, маш олон царай зурж үзсэн. Гадаадын алдартай моделиудын царайг хооронд нь эвлүүлж үзээд, ийм хүн үүсгэвэл яах вэ гэж байгаад одоогийн жижигхэн нүдтэй, чартгар ийм дүр төрхийг гаргаж авсан. Хамгийн анхны загвараасаа гажиж, өөрчлөгдөөгүй. Өнгөрсөн хугацаанд 7, 8 царай бүтээж үзсэн.

 

amaaraa.png

-Дэлхий дээр ийм виртаул хүн хэд байдаг вэ?

-Миний мэдэхээр долоо, намайн хүн байгаа. Тухайлбал, Imma.Gram, Bermudaisbae, lilmiquela, Shude.gram байна. Lilmiquela-ийн тухайд толгой нь зөвхөн виртуал, бие нь жинхэнэ хүн. Shude.gram гээд дэлхийн хамгийн анхны виртуал моделийн тухайд тэр чигтэй виртуал байгаа. Харин Амарагийн тухайд хүн байгаа хэрнээ тэр хүний биеийн оронд ажиллаж байгаа гэж ойлгож болно.

 Бид кибер моделио Японы Иммагаас ч илүү алдарт хүргэж, дэлхий нийтэд Иммагаас түрүүлж таниулах учраас Азийн анхны кибер модель гэж тодорхойлсон.

-Амара нэрний тухай?

- Амара гэдэг нь санскрит хэлээр “үхэшгүй мөнх” гэсэн утгатай юм. Амараа гээд монгол нэртэй адилхан, хүнд тайлбарлаж хэлэхэд амархан болохоор "Амара" гэж нэрлэсэн. Мөн  хэзээ ч үхэхгүй, хэзээ ч хөгшрөхгүй гэдэг санааг гаргахыг зорьсон. Яахав хөгшин байлгаж болно. Буцаагаад залуу ч байлгаж болно. Намайг үхсний дараа миний хүүхдүүд ч Амараг хөгжүүлээд явж болно шүү дээ.

-Амарагийн төрөл садан, найз нөхөд гарах уу?

-Эхлээд юу ч гэсэн Амараг хөгжүүлээд, олонд таниулаадахъя. Дараа нь эрэгтэй загвар гаргах төлөвлөгөөтэй байгаа.

-Гадаадын кибер моделиудаас ялгагдах зүйл нь бүх зүйлийг хийж чаддаг байлгах гэсэн шүү дээ. Жинхэнэ хүн шиг байж чадах болов уу?

-Бусад кибер модель нэг салбарт л ажилладаг бол Амара экстрем спорт, дуу хөгжим, загвар гээд бүх зүйлийг хийж чаддаг модель байх юм. Гадаадын алдартай гээд байгаа кибер моделиуд ганцхан зүйлийг хийдэг. Манай Амара хүний хийж чаддаг бүх зүйлийг хийж чаддаг болно. Жишээлбэл, paragliding буюу уулын шүхрийн спортоор хичээллүүлэхээр төлөвлөж байгаа. Ер нь нэлээн спортлог охин байгаа.

 

амара.jpg

-Амараг хүн биш хийсвэр зүйл гэдгийг хүмүүс мэддэг болчихлоо шүү дээ. Тэгвэл яаж ийм бодит болгож байгаа вэ?

-Зураг авалт дээр мэдээж хүн  байгаа. Тэр хүний бие дээр 3D ашиглан Амараг бий болгож байгаа. Илүү бодит байлгахын тулд хүнийг ашиглаж хийж байгаа юм.

-Нүцгэн зураг авахад модель олдохгүй байсан гээд ярилаа шүү дээ. Тэрнээс үүдээд Амараг бий болгосон гэсэн. Тэгвэл Амарагийн нүцгэн зургийг авах уу?

-Ер нь бол авна. Гэхдээ жоохон хугацаа шаардлагатай. Хүмүүсийн хэл амнаас айгаад байгаа. Одоо тэгэхдээ дотуур хувцастай зургийг PIAА гээд зурагчин авсан байгаа. Ирэх долоо хоногт цацагдана.

"АМАРА 20 НАСТАЙ"

-Амарагийн нас, өндөр, жин хэд вэ?

-Амарагийн өндөр 180см, одоогийн Амараг 20 настай гэж хэлнэ. Жин 60 кг.

-Амарагийн цаашдын зорилго юу вэ?

-Амарагийн зорилго гэвэл дэлхийд танигдах байгаа. Тиймээс манай Амараг дэмжихгүй юмаа гэхэд, ядаж муулж доошоо хийхгүй байгаасай гэж монголчуудаасаа хүсмээр байна. Мөнгөний төлөө энэ зүйлийг хийгээгүй. Дэлхийд Монголоо таниулахын тулд энэ ажлыг эхлүүлсэн гэдгийг ойлгоосой гэж бодож байна. Амарад зураг авалтын санал ирсэн. Гэхдээ бүгдэд нь зөвшөөрөхгүй байгаа. Цаашдаа Амараг хөгжихэд түлхэц болох брендүүдтэй холбогдож хамтарч ажиллана.

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Asian first cyber model

A post shared by Amara (@amara_gram) on

 

Амараг олонд таниулаад нэг сар л болох гэж байна. Энэ хугацаанд инстаграм дээр 50.000 дагагчтай болсон байна. Амараг Монголын хамгийн анхны нэг сая дагагчтай хүн болгоно гэсэн зорилго тавьсан байгаа.

-Энэ том зорилгодоо хэзээ хүрнэ гэж бодож байгаа вэ?

-Ирэх жилийн зун гэхэд хүрнэ гэж бодож байгаа. Энэ жилдээ 500 мянган дагагчтай болгочихно гэж бодож байгаа.

 

бэлгүүнтэй 2.jpg

-Амара яаж явж байгаад Идэр-Одтой учирчихав аа? Энэ хоёрын үерхсэн түүхийг яривал?

-Би Амараг Монголоос олны танил хүнтэй үерхүүлээд нэгдүгээрт дагагчийг нь өсгөх, хоёрдугаарт хүмүүст бодит гэдгийн нууцлах маркетинг хийе гэж бодсон. Зарим хүмүүст Амараг танилцуулахад наад санаа чинь бүтэхгүй, хол явахгүй, худлаа энэ тэр гэж байсан. Харин Идэр-Од миний энэ санааг дэмжиж, цаад зорилгыг нь харж Амарагийн найз залуу болсон гэж бодож байна. Өөрт нь бас сонирхолтой санагдсан байх. Монголын хамгийн анхны кибер моделийн найз залуу боллоо шүү дээ.

ИДЭР-ОД МОНГОЛЫН ХАМГИЙН АНХНЫ КИБЕР МОДЕЛТОЙ ҮЕРХСЭН

-Идэр-Од Амараг анх хараад яаж хүлээж авсан бэ?

-Анх хараад л дурласан. Одоо тэгээд салж чадахаа больсон шүү дээ. /Инээв/.

-Энэ хоёрын хайр сэтгэл хэзээ дуусах вэ?

-Хүмүүсийн хэл амнаас болоод маш түргэн салж байгаа. Уг нь анх долдугаар сар хүртэл кибер гэдгээ зарлахгүй, нууц хэвээр үерхүүлээд явах төлөвлөгөөтэй байсан. Гэсэн ч зарим нэг нь атаархаад, зайлшгүй хэлэх шаардлага үүссэн. Амара салахдаа Идэрээд зориулж дуу гаргах төлөвлөгөөтэй байсан. Гэхдээ салсан ч дуугаа удахгүй гаргана.

 -Дуугаа хэзээ гаргахаар төлөвлөж байгаа вэ. Клип бас хийгдэх байх тийм үү?

 -Дуу маань зургаан сард бэлэн болно. Гэхдээ клиптэй нь цацах учраас долдугаар сард бэлэн болох байх. Энэхүү дуун дээр монголын томоохон артистууд ажиллаж байгаа. Нэлээн олон хүний хөдөлмөр шингэнэ. Тэгээд ер нь цаашдаа дууны клип, кинонд тоглуулахаар төлөвлөсөн байгаа. Энэ жил Амарагийн цомгийг гаргахаар төлөвлөсөн. Дотроо 5,6 дуутай байхаар төлөвлөсөн байгаа. Яаж хийх вэ гэхээр холограм ашиглаад, тайзан  дээр байхгүй ч гэлээ байгаа амьд юм шиг байхаар хийнэ.

-Амара ямар чиглэлээр дуулах вэ?

-Амара r&b, хип хоп, поп чиглэлээр дуулна. Миний дуртай Joji гээд артист байгаа. Тэрний эмэгтэй хувилбарын артист болгохоор төлөвлөж байгаа. Миний нэг мөрөөдөл бол тэр Joji гээд дуучинтай Амараг хамтад нь дуулуулах байгаа.

-Амарагийн загвар өмсөх үнэлгээ хэд байх вэ?

-Амарагийн хувьд үнэлгээ өндөр байгаа. Яагаад гэхээр маш олон хүн ажиллаж байгаа. Бид нар өөрсдөө зурагаа аваад, авсан зурагаа 3D-ээр янзалж яваад байгаа болохоор ажиллагаа ихтэй байгаа. Тэгэхээр монголын моделиудын төлбөрийг хагас нугалах байх.

-Амарагийн дүр төрхийг та бүрдүүлсэн шүү дээ. Тэгэхээр танд Амара шиг бүсгүй таалагддаг гэсэн үг үү?

-Манай найз бүсгүй гоо сайхан мэс заслын эмч. Тэгээд найз бүсгүйгээсээ танай эмнэлгээс хүмүүс ямар засал хийлгэдэг вэ гэж асууж зөвлөсөн. Хүмүүс ийм нүдэнд дуртай. Эрүүгээ ийм болгох дуртай. Уруулаа ийм болгодог болсон гээд  л хэлдэг. Тэгээд анх найз бүсгүйдээ энийг ингэж болох уу, ийм болгочихвол ямар байх вэ гээд асуусан. Ер нь Амарагийн нүүр царайг найз охиноосоо асууж байгаад санааг нь гаргаж байсан.

-Найз бүсгүйтэй болоод хэр удаж байгаа вэ?

-Найз бүсгүйтэй болоод нэг жил зургаан сар орчим болж байна.

 

бэлгүүнтэй 3.jpg

-Найз охинтой болоод нүцгэн зураг авахаа больсон уу?

-Тэрнээс жаахан өмнө больсон байсан. Ер нь бол найз охинтой болоод гэж хэлж болно доо. Угаасаа сонирхолгүй болсон. Сүүлдээ гоё моделиуд олдохоо болиод уйдаад эхэлсэн.

-Авсан зургаараа архив үүсгэдэг үү. Эсвэл шууд устгадаг уу?

-Бүх авсан зургуудаа устгасан. Анх зураг авдаг байхад би инстаграм дээр хамгийн анхны 20мянган дагагчтай хүн байлаа. Тэгээд хүмүүс холбогдож, зураг даруулдаг байсан. Тэгээд хандалт аваад, ханацан байдаг юмуу, яадаг юм. Устгуулъя, аав ээж уурлаад байна гээд төвөг уддаг байсан. Тухайн үед зураг авалтын бүх зардлаа би өөрөөсөө гаргадаг байсан. Тэгээд зурагаа авхуулсан моделиуд маань найз залуутай болох ч юмуу, эсвэл мөнгө төгрөгтэй болоод ирхээрээ устгуулъя гэдэг. Ер нь моделиудтай хамтарч ажиллах хэцүү байдаг байсан. Тийм учраас одоогийн хийж байгаа кибер модель маань амар санагдаж байгаа. Амара мэдээж бусад моделиуд шиг ядрахгүй, өлсөхгүй, зардалгүй, зургаа устгуулъя гэхгүй, уурлахгүй. Мөн гадаадад зураг авхуулахад заавал өөрөө явах шаардлагагүй. Монголдоо зураг авалтад ороод, гадаадад байгаа юм шиг болгож болно гэх мэт давуу талтай.

-Гадагшаа зах зээлээ яаж эхлүүлье гэж бодож байна вэ?

-Гадаадын нэг хоёр сая дагагчтай моделиудтай холбогдож эхэлсэн. Ерөнхийдөө эхлээд монголдоо танигдчихаад дараа дараагийн ажлуудаа эхлүүлэхээр төлөвлөсөн байгаа. Ер нь гадаадын артистуудтай хамтраад дуу хийх, том агентлагуудтай хамтарч загвар өмсөх гээд маш олон ажил төлөвлөж байгаа.

Таны ажил амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

Санал болгох

Т.Мөнхсайхан: Өвчтөнд үйлчилж буй хандлагаар нь тооцож эмч, ажилтнууддаа урамшуулал олгоно

“Хандлагын 10 хувь” урамшууллын систем маань эрүүл мэндийн салбарт өөрчлөлт авчирна Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор Т.Мөнхсайхантай ярилцлаа.

2 өдрийн өмнө
О.Цолмон: ТҮЦ-ээр орж ирсэн хүмүүс хоосон гардаггүй

Цахим орчинд “ТҮЦ-ийн Дагина” хэмээн нэрлэгдэх болсон нэгэн бүсгүйг бид зорилоо. Түүнийг Отгонбаярын Цолмон гэдэг. Тавдугаар сарын 10-ны өдөр “BEAUTY ТҮЦ” байгуулж Хайлаастын өнгө үзэмжийг нэмэгдүүлжээ. Тэрээр энэхүү газарт төрж өссөн бөгөөд алслагдсан дүүрэгт гоо сайхны бүтээгдэхүүн зардаг дэлгүүр байхгүйгээс энэхүү ТҮЦ-ээ байгуулах болсон байна. Түүнтэй хэдхэн хором ярилцсанаа хүргэе.

2 өдрийн өмнө
Синдикат ярилцлага #49: Хувьцаатай иргэн, хуримтлалтай Монгол

Цар тахлын хүнд байдлыг улсын эдийн засаг болон бизнесийн салбар хэрхэн даван туулах вэ, төрөөс авч буй бодлогын хүрээнд зах зээл руу оруулж, иргэдэд өгч буй олон зуун тэрбум төгрөгийг хэрхэн үр ашигтай зарцуулах ёстой юм, хуримтлал үүсгэж, хувьцааны ногдол ашгаа өв хөрөнгө болгож чадах уу зэрэг сэдвийг хөндсөн Синдикат ярилцлагын 49 дэх дугаар танд хүрч байна.

8 өдрийн өмнө
Д.Очирхуяг: Монголд баялгийн хараал биш баялгийн хулгай нүүрлэсэн

Бизнес эрхлэгчийн дуу хоолойг төрд хүргэхээр Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшигч Даваанямын Очирхуягтай ярилцлаа.

9 өдрийн өмнө