Үгэн дотор "ҮГ"

2020 оны 5 сарын 172020-05-17
Үгэн дотор "ҮГ"

 

Сайн байна уу та, намайг Булган гэдэг. Манай найзын Чинээ гэдэг хэмээн мэндлээд бид дотогш оров. Гадуур хүрэм, гутлаа тайлаад сандал дээр суух мөчид  тэрбээр “Найзын чинь бүтэн нэр Чинээ юм уу” гэж асуулаа. Би “Үгүй ээ, Чиндулам гэдэг. Би Чинээ гэж дууддаг юм” гэлээ. Гэтэл тэрбээр “Хүний нэр энергижнэ  гэж байдаг. Ер нь хүний нэрийг олон дахин дуудаж, энергижүүлж, эрчимжүүлэхээр тухайн хүний амьдрал бүтэн дүүрэн явдаг гэж настай хүмүүс ярьдаг. Мөн өвчин ороомтгой айл хүүхдийнхээ нэрийг нууцалж, өөр нэрээр авгайлан дууддаг. Бүтэн нэрийг нь харанхуй шөнө хэлбэл чөтгөр хорлоно гэдэг байсан” гэлээ.

-Хүүхдийг хэдэн нас хүртэл нь нууц нэрээр нь дууддаг юм бэ?

-Сэвлэгээ үргээгээгүй хүүхдийн нэрийг бүтэн дуудах нь цээртэй байдаг.  Хүний үс мэдээлэл дамжуулж байдаг юм. Өөрөөр хэлбэл сэвлэгээ үргээгээгүй хүүхэд далд ертөнц буюу сүнсний орон зайтай ойр оршдог гэсэн үг. Сэвлэгийг нь үргээсний дараа нэрийг нь бүтэн дуудаж болно.

-Нялхын сэвлэгээ үргээгээгүй томчууд зөндөө байдаг шүү дээ. Тэгэхээр тэднийг харанхуйд бүтэн нэрээр нь дуудаж болохгүй байх нь ээ?

-Нялхын сэвлэгээ авахуулаагүй хүмүүс сүнслэг орон зайтай маш ойр оршиж байдаг учир бүтэн нэрээр нь дуудаж болохгүй.  Тийм хүмүүс маш өвчлөмтгий байдаг. Тэгэхээр сэвлэгийг үргээх насанд нь үргээх нь зөв юм. Эмэгтэй хүүхдийн сэвлэгийг дөрвөн насанд нь эрэгтэй хүүхдийн сэвлэгийг гурав юм уу таван насанд нь үргээх ёстой.

Асуулт тавиагүй байхад л ярилцлага эхэлж, араас нь би угсруулан хоёр ч асуулт тавиад амжив. Яг одоо миний урд сууж байгаа энэ эрхэм бол энерги судлаач, зурхайч Н.Батцэцэг. Бид үг болон үгийн энергийн тухай ярилцлаа
 

"УХААНТАЙ ХҮН ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ НАСАН ТУРШДАА  ХАРАМСДАГ"

-Энерги ер нь хаана хаана оршдог юм бэ?

-Энергийг яг тэнд оршдог гээд хэлэхэд хэцүү. Оршин буй бүхэн энергийн хуульд захирагддаг.

-Таныг үг, үгийн энерги судалж байгаа гэж сонссон. Ертөнц дээрх амьтай, амьгүй зүйлсээс хүн л ганцаараа үгтэй харьцдаг. Тэгэхээр таныг хүн судалж байна гэж ойлгож болох уу?

-Орон гэртээ хамаа замбараагүй ярьдаг, ахмад настанаа хүндэлдэггүй, тийм орон гэрт өсөж төрсөн хүн ямар хүн болж төлөвших нь тодорхой. Өөрөө хэлбэл хүний бусдад хандах хандлага, төлөвшилийг л судлаад л байгаа юм. Хэлэхэд “Үгийн энерги” гээд хоёрхон үгэнд багтаж байгаа судлахад хүний амьдрал хүрэлцэхгүй маш том сэдэв.

-Тэгэхээр та хэдийнээ өөрийнхөө хандлага төлөвшилийг судалчихсан байх нь ээ...

-Миний хувьд  ажиллах байр ч байхгүй,  мөнгө төгрөггүй, идэж уух хомс цагт ууртай уцаартай явсан. Хэтэрхий их бухимдаад зүрхээр өвддөг байсан. Залуу, омголон байсан байх. Үгийнхээ ил далд утгыг ойлгодоггүй л нэгэн байлаа. Харин одоо би их тайван болсон. Зүрх ч өвдөхөө больсон.

Хүн  хэтэрхий их бачимдаад ирэхээрээ л хэлэх хэлэхгүй үгийг өрөөлийн сэтгэл рүү хайр гамгүй шиддэг шүү дээ. Харин тэд өөрийгөө л хараагаад байгаагаа тэр бүр мэддэггүй. Гэхдээ ухаантай хүн хэлсэн үгэндээ насан туршдаа харамсдаг л юм.

-Тэгвэл тэр харамсал удалгүй мартагдчихвал юу гэж ойлгох вэ?

- Муухай үг сонссон хүн чинь уучилсан тохиолдолд л харамсал арилна. Харин хурдан мартах, удаан мартах нь сонин биш.
 

"ИДЭЖ, УУЖ БАЙГАА ЗҮЙЛ РҮҮГЭЭ СЭТГЭЛЭЭРЭЭ ШИВШВЭЛ ХОР БАЙСАН Ч ХООЛ БОЛЖ ШИНГЭНЭ"
 

-Хоёр аяганд яг тэнцүү ус хийж, нэг аяга руу нь муухай үг, өнөөх рүү нь сайхан үг шивнэхэд хэсэг хугацааны дараа муухай үг шивнэсэн аяга хагарсан түүх бий. Үүнтэй адилхан хүн ч бас муухай юм бодоод, яриад байвал гэмтэх үү?

-Ус мэдээллийг хадгалдаг, дамжуулдаг. Дэлхий ертөнц уснаас бүтдэг. Харин хүний биеийн 70-80 хувийг ус эзэлдэг. Хүн эхээс төрөхдөө 90 хувь нь ус төрдөг. Дэлхий 5 тивтэй бол хүн 5 цул эрхтэнтэй. Дэлхий 6 далайтай бол хүн 6 орон савтай. Хүний биеийг бүтэн бүрсэн нарийн судасны хэмжээ дэлхийн гол мөрөнтэй тэмцдэг. Тэгэхээр хүн бол дэлхий ертөнцийн жижгэрүүлсэн хэлбэр юм. Тиймээс бусдад муу санаж, муухай юм бодоод л байвал тухайн хүн гэмтэнэ гэсэн үг. Бусдад сайхан зүйл бодож, бусдад сайныг хүсэх нь тайван амьдрах хамгийн дөт зам. Юу тарина түүнийгээ л хураадаг шүү дээ.

dg2.jpg

-Муухай үг сөрөг энерги дуудаж, бодож сэтгэж байсан бүхэнд нь хаалт босгодог тухай урьд нь сонсож байсан. Ер нь хүнд хэлж болохгүй үг гэж байх уу?

-Хүнд хэлж болох үг, болохгүй үг гэж бий. Энгийн нэг жишээ хэлэхэд, хүмүүс хоол идсэнийхээ дараа ёс юм шиг “ёо” гэж хэлдэг. Хоолоо идэж дууссаныхаа дараа “сайхан хоолыг минь шингээсэн ходоодондоо баярлалаа. Хэтрүүлээд идчихсэн бол арай  л хэтрүүлээд идчихэв үү уучлаарай” гэж хэлэх ёстой. “Ёо” гэдэг үг  бол чөтгөрийн тарни. Өвдсөн хүний амнаас л гарах ёстой. Хэрэв эл үгийг олон дахин хэлбэл өрөө өөртөө өвчин дуудаж байна гэсэн үг.

-Урьд нь хүн амьдарч байсан байр худалдаж авахдаа хүмүүс их судалдаг шүү дээ. Тэнд амьдарч байсан хүмүүсийн сайн, муу энерги үлдэх боломжтой юу. Үлдсэн байлаа гэхэд дараагийн хүнд хэрхэн нөлөөлөх вэ?

-Бүх юм уснаас бүтдэг. Байшин барихын тулд цементийг усаар зуурсан. Хэдий хатсан ч тодорхой хэмжээний усны агууламж тэнд бий. Хэрвээ тодорхой хэмжээний усны агууламжгүй бол байшин нурна. Түрүүхэн би ус мэдээллийг хадгалдаг, дамжуулдаг гэж хэлсэн. Тэгэхээр хүний хэлсэн үг, үгийн энерги тухайн орчиндоо үлддэг. Тухайн орчинд буй энерги сайн, муугаас хамаараад янз бүрээр дараагийн хүнд нөлөөлнө. Харин монголчууд эрт цагаас шинэ гэрт, байранд орохдоо дуу дуулж, хуур тоглож өргөө гэрээ энергижүүлдэг байсан.

-Тэгэхээр хүний хуучин хувцсанд тухайн хүний энерги хадгалагддаг гэсэн үг үү?

-Хүний хуучин хувцас эзнийхээ энергийг хадгалж байдаг.

Тиймээс хувцсаа аль болох сольж өмсөхгүй байх хэрэгтэй. Үүнийг цээрлэж; хувцасны тоо гүйцнэ тааралдсан, харагдсан болгоноо өмсөж болохгүй нас богиносдог гэж эрт дээр үеэс сургамжлан захиж ирсэн. 

-Хүн ер нь муу энергитэй зүйлээс хол байж муу энергитэй хүнээс аль болох юм авахгүй байх ёстой байх нь ээ...

-Аль болох хүнээс юм авахгүй байх хэрэгтэй. Гэхдээ энэ их муухай энергитэй хүн надад муу юм өгчихсөн болов уу гэж бодох юм бол амархан бузартана. Ямар ч усыг рашаан гээд бодоод уух юм бол рашаан гэдэг шүү дээ.

Нэгэн жишээ дурдахад, Д.Данзанравжаа гуай сархдад нэлээн дуртай хүн байсан юм билээ. Нутгийн олон түүнийг дуурайж сархад хүртдэг болоход засаг дарга Д.Данзанравжаа гуайг өрөөндөө дуудан “Ард иргэдийг архинд татан оруулж байгаа нь та байна. Үүнийг зогсоох арга та өөрөө бодож болгоо. Энэ нутаг хошуу хэцүүдлээ” гэсэн гэдэг. Харин Д.Данзанравжаа сар нохойн баас цуглуулаад архи нэрж, нутгийн иргэдийг бүгдийг нь дуудан нохой баасаар нэрсэн архиа өгчээ. Өөрийнхөө тагшинд хүртэл хийж “Энэ нохойн баасаар нэрсэн архийг та нар ус болгоод уу, ууж чадвал архиа уу, чадахгүй бол энэ архинаас хол яв” гэжээ.  Тэгэхэд нэг нь ус болгож ууж чадаагүй бөгөөд Д.Данзанравжаа гуай л ганцаараа өнөөх архийг шившээд ус болгож уужээ.

Би юу хэлэхийн тулд дээрх жишээг татсан бэ гэвэл идэж, ууж байгаа зүйл рүүгээ сэтгэлээрээ сайхан шившвэл хор байсан ч хоол болж шингэнэ. Харин үүнийг идчихвэл тэгчих байх гэж бодвол идээгүй байсан ч бодлынхоо энергиэр өвдөнө.

Санал болгох

Б.Отгонжаргал: Ажил алба, гэр бүл үр хүүхдээрээ эн тэнцүүхэн бахархдаг

Бид энэ удаа эх үрсийн баярын босгон дээр Цагдаагийн ерөнхий газрын  жижүүрийн албаны хэлтэс байхаас эхлэн Мэдээлэл шуурхай удирдлагын төв болтол нь тасралтгүй ажилласан дуудлага хүлээн авагч,  цагдаагийн ахмад, дөрвөн хүүхдийн Б.Отгонжаргалтай  ярилцлаа.

1 өдрийн өмнө
Н.Сувд-Эрдэнэ: Оюуны боловсролтой ч сэтгэлийн боловсролгүй хүнийг би тийм ч их хүндлэхгүй

Нарангэрэлийн Сувд-Эрдэнэ. БНСУ руу түүнийг мөрөөдөл нь хөтөлсөн ч хувь тавилан түүнд өөр бэлэг бэлдсэн байж. Хүний нутаг, гүний хошуунд суралцаж байх үедээ том хагацлын өмнө толгой гудайсан ч сэтгэлийнхээ хүчээр тэр бүхнийг даваад гарсан тэрбээр одоо UBS телевизэд нэвтрүүлэгчээр ажиллахын сацуу СУИС-ийн РТМУС-д багшилдаг юм. Нэр, зүс мэдэхээс хэтрэхгүй тул түүний дотоод ертөнцтэй  танилцахаар түүнийг зорилоо.  

1 өдрийн өмнө
“Шидэт Хуудас” номыг худалдан авч ЭХ ҮР уулзах баярт мөчийг нэг алхмаар ойртуулаарай

“Эх үрсийн баяр” хэдхэн хоноод боллоо. Гэтэл энэ жилийн хүүхдийн баярыг охин, зээ хоёр маань өвчний улмаас өөр улсад тэмдэглэх болох нь...

5 өдрийн өмнө
Т.Мөнхсайхан: Өвчтөнд үйлчилж буй хандлагаар нь тооцож эмч, ажилтнууддаа урамшуулал олгоно

“Хандлагын 10 хувь” урамшууллын систем маань эрүүл мэндийн салбарт өөрчлөлт авчирна Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор Т.Мөнхсайхантай ярилцлаа.

7 өдрийн өмнө