Д.Очирхуяг: Монголд баялгийн хараал биш баялгийн хулгай нүүрлэсэн

2020 оны 5 сарын 192020-05-19
Д.Очирхуяг: Монголд баялгийн хараал биш баялгийн хулгай нүүрлэсэн

Бизнес эрхлэгчийн дуу хоолойг төрд хүргэхээр Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшигч Даваанямын Очирхуягтай ярилцлаа.

-Таны хувьд өөрийн бизнесээ тогтвортой 23 дахь жилдээ эрхэлж яваа туршлагатай бизнесмэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тийм ч их гараад байдаггүй. Улс төрд хүч үзэх болсон шалтгаан юу байв?

-Миний амьдралдаа хэлэх дуртай нэг үг байдаг. “Дэм дэмэндээ дээс эрчиндээ”. Бүгд сайхан амьдрах ёстой. Би сайхан байсан ч хажуудах хүмүүс муухай амьдрахаар ямар олиг байх вэ дээ. Одоо янз бүрийн давхарга үүсээд, нэг хэсэг нь тээр дээр, нөгөө хэсэг нь тээр доор байгаад байна. 

Амьдрал сайхан байгаа өндөр хөгжилтэй орнуудад хэн дарга байх нь хамаагүй байдаг. Иргэд нь дарга нараа ч сонирхдоггүй. Гэтэл манайд бол сайд дарга, агентлагийн дарга, хорооны даргаа хүртэл бүх иргэд нь мэддэг. Амьдрал хэцүү байгаа учраас шүү дээ. Улс төрийг чи сонирхохгүй бол улс төр чамаар оролдоно гэж үг бий.

Би Улаанбаатар хотод төрж өсөөд, ЗХУ-д НХЯ-ны сургуулийг холбооны инженер мэргэжлээр төгссөн. НХЯ-нд ажиллаж байгаад 1997 оноос хойш “Чингис шар айраг” компанийн захирал хийж байна. Бетон зуурмагийн үйлдвэртэй. Нэг хэсэг шилэн кабель тавьж байлаа. 

Жор мэдэх эмчээс зовлон үзсэн чавганц гэдэг шиг 20 орчим жил төрөл бүрийн бизнес хийлээ. Энэ явцад манай хамт олон, найз нөхөд хоорондоо яриад сууж байхад бүх юм ул  төртэй холбогдчихдог. Ингээд л бизнес эрхлэгчдийн дуу хоолой болоод улс төр рүү орох хэрэгтэй гэж бодсон.

-Монгол Улсад ер нь юу болохгүй байна гэж харж байна?

-Монгол Улс баялгийн хараал хүрсэн гээд байдаг. Үнэндээ баялгийн хараал биш баялгийн хулгай л нүүрлэсэн гэж би боддог.

Монголд эдийн засаг, улс төрийн хямрал болоогүй, харин төсвийн мөнгөний хулгайн хямрал болчихоод байна гэж би хэлнэ. Энэ хулгайг болиулахын тулд татвар төлөгчид өөрсдөө зарцуулалтаа хянах хэрэгтэй байна. Ажилгүйдэл хамгийн багатай Дани улсад гэхэд л төсвийн мөнгөний нэг цент бүрийг үйлдвэрчний эвлэл нь хянадаг. Бүх ажилчид нь Үйлдвэрчний эвлэлд хамрагддаг бол аж ахуйн нэгжүүд нь тэр эвлэлтэй гэрээ хийдэг.

Тэгэхээр гол хүч нь Үйлдвэрчний эвлэл байгаад байгаа юм. Тэд төсвийн мөнгө хэлэлцэхээс авахуулаад баталж зарцуулах бүх шатанд хяналт тавьж байна. Татварын мөнгийг илүү тансаг зүйлд зарцуулах тохиолдолд шууд зогсоох эрх мэдлийг нь хуулиар батлаад өгчихсөн.  Төсвийн мөнгөний зарцуулалтад МҮХАҮТ, МҮЭ хөндлөнгөөс хянах хэрэгтэй байх.

Бүгд хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Яагаад зарим нь жилийн гурван хувийн хүүтэй зээл авч болоод байхад зарим нь 18-24 хувийн хүүтэй зээл авах ёстой юм бэ? Яагаад хэдэн тэрбум төгрөг идчихсэн төрийн албан тушаалтан зүгээр явж байхад хэдхэн төгрөг авчихсан нэг нь шоронд явж байдаг юм. 

Чингэлтэй дүүрэгт нэр дэвших болсон шалтгаан?

Би Чингэлтэй дүүрэгт, 50 мянгатад төрж өссөн. Чингэлтэй дүүргийн 11 дүгээр сургуульд сурж байлаа. Хойно төгсч ирээд НХЯ-нд ажиллаж байсан. Одоо миний эрхэлж буй бизнесүүд бүгд Чингэлтэй дүүрэгт.

Яагаад аль нэг намаас нэр дэвшээгүй вэ. Өрсөлдөгч нараа юу гэж харж байна?

Би өрсөлдөгч гэж харахгүй байгаа. Харин хамтрагч гэж харж байгаа. Нэр дэвшигчид бүгд л эх орноо гэсэн сэтгэлээр зүгээр суулгүй зүтгэе гээд нэр дэвшиж байна. Хэн нэг нь сонгогдлоо гэхэд нэг нэгнийхээ хийе бүтээе гэж байсан зүйлүүдийг ажилдаа тусгаад явах байх.

Би ямар нэг намын гишүүн биш. Төдийгөөс өдий хүртэл аль ч намд оръё гэж бодож байгаагүй. Би үзэл бодлоо илэрхийлэхийн тулд яагаад заавал намын гишүүн байх ёстой гэж.


 

Санал болгох

Т.Мөнхсайхан: Өвчтөнд үйлчилж буй хандлагаар нь тооцож эмч, ажилтнууддаа урамшуулал олгоно

“Хандлагын 10 хувь” урамшууллын систем маань эрүүл мэндийн салбарт өөрчлөлт авчирна Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор Т.Мөнхсайхантай ярилцлаа.

2 өдрийн өмнө
О.Цолмон: ТҮЦ-ээр орж ирсэн хүмүүс хоосон гардаггүй

Цахим орчинд “ТҮЦ-ийн Дагина” хэмээн нэрлэгдэх болсон нэгэн бүсгүйг бид зорилоо. Түүнийг Отгонбаярын Цолмон гэдэг. Тавдугаар сарын 10-ны өдөр “BEAUTY ТҮЦ” байгуулж Хайлаастын өнгө үзэмжийг нэмэгдүүлжээ. Тэрээр энэхүү газарт төрж өссөн бөгөөд алслагдсан дүүрэгт гоо сайхны бүтээгдэхүүн зардаг дэлгүүр байхгүйгээс энэхүү ТҮЦ-ээ байгуулах болсон байна. Түүнтэй хэдхэн хором ярилцсанаа хүргэе.

2 өдрийн өмнө
Синдикат ярилцлага #49: Хувьцаатай иргэн, хуримтлалтай Монгол

Цар тахлын хүнд байдлыг улсын эдийн засаг болон бизнесийн салбар хэрхэн даван туулах вэ, төрөөс авч буй бодлогын хүрээнд зах зээл руу оруулж, иргэдэд өгч буй олон зуун тэрбум төгрөгийг хэрхэн үр ашигтай зарцуулах ёстой юм, хуримтлал үүсгэж, хувьцааны ногдол ашгаа өв хөрөнгө болгож чадах уу зэрэг сэдвийг хөндсөн Синдикат ярилцлагын 49 дэх дугаар танд хүрч байна.

8 өдрийн өмнө
Д.Очирхуяг: Монголд баялгийн хараал биш баялгийн хулгай нүүрлэсэн

Бизнес эрхлэгчийн дуу хоолойг төрд хүргэхээр Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшигч Даваанямын Очирхуягтай ярилцлаа.

9 өдрийн өмнө