"Хайрын дөчин дүрэм" роман хэвлэлтээс гарчээ

2020 оны 5 сарын 192020-05-19
"Хайрын дөчин дүрэм" роман хэвлэлтээс гарчээ

Туркийн зохиолч Элиф Шафакын "Хайрын дөчин дүрэм" роман хэвлэлтээс гарчээ. Тус романыг Тагтаа хэвлэлийн газраас Б.Сувддуламын орчуулгаар эрхлэн гаргаж буй бөгөөд маргаашаас номын дэлгүүрт худалдаалагдах аж.

Зохиолч Элиф Шафак нь Турк, англи хэлээр бүтээлээ туурвидаг бөгөөд өдгөө дэлхийн тавь гаруй хэлнээ  зохиол нь хөрвүүлэгджээ. Тэрбээр Алдартай зохиолч төдийгүй эрдэмтэн, олонд танигдсан илтгэгч, эсээч, эмэгтэйчүүдийн эрх, үндэсний цөөнхийн болон бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалахын төлөө идэвхийлэн зүтгэгч, нийгмийн томоохон зүтгэлтэн юм.

Харин орчуулагч Б.Сувддуламын хувьд 2017 онд Тагтаа хэвлэлийн газраас зохион байгуулсан уран зохиолын орчуулгын уралдаанд Америкийн нэрт зохиолч Рэй Брэдберигийн “Африкийн онгон тал” өгүүллэгийн орчуулгаараа оролцож хоёрдугаар байрт шалгарч байсан билээ. Улмаар "Тагтаа Паблишинг" компанитай хамтран ажиллаж Канадын зохиолч Янн Мартелын "Пигийн амьдрал" роман, Францын зохиолч Франсуаза Саганы "Сайн уу, Гуниг минь" бэсрэг романыг орчуулсан нь оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд" шагналыг шилдэг орчуулгын төрөлд хүртсэн юм.

Санал болгох

Өнгөрсөн 7 хоногт хамгийн их борлуулалттай байсан номууд

Интерном болон Аз хур номын их дэлгүүрт өнгөрсөн долоо хоногт боруулалтаараа тэргүүлсэн номын жагсаалтыг хүргэж байна.

1 өдрийн өмнө
13 АСУУЛТ | Б.ТӨРМӨНХ

“13 асуулт” буланд зураач Б.Төрмөнхийг урилаа. Таныг ч бас урьж байна. 

1 өдрийн өмнө
Реппер Ginjin, Mrs M нар хамтран шинэ уран бүтээл гаргажээ

Трап урсгалаар уран бүтээлээ туурвидаг реппер Ginjin буюу Г.Гарьд, өөрийн хэв маяг, өвөрмөц төрхөөрөө ялгарч чадсан залуу уран бүтээлч  Mrs’M нар хамтран "Бороо" нэртэй шинэ уран бүтээл гаргажээ. 

1 өдрийн өмнө
Номын баяр энэ сарын 5, 6, 7-нд "Мишээл экспо" төвд болно

Үндэсний номын баярыг нийслэлчүүд хавар, намрын улиралд хоёр удаа тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

1 өдрийн өмнө