АПУ группийн дөрвөн компани “ТОП 100”-д дахин шалгарлаа

2020 оны 5 сарын 212020-05-21
АПУ группийн дөрвөн компани “ТОП 100”-д дахин шалгарлаа

 

Монгол улсын засгийн газар, МҮХАҮТ хамтран Монголын топ аж ахуй нэгжүүдийг жил бүр уламжлал болгон шалгаруулдаг билээ. АПУ компани нь Монголын хүнсний үйлдвэрлэлийн түүхийг нэр төртэйгөөр бичилцэж, өнгөрсөн онд 95 жилийн түүхэн замналаа бататгаж, ололт амжилт дүүрэн, шинэ бодлого, менежментийн оновчтой шийдлээр үйл ажиллагаагаа тогтвортой, үр ашигтай удирдан явуулж, улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, татвар төлөлтөөрөө манлайлж “ТОП 100” компанийн нэгээр дахин шалгарч амжилтаа бататгалаа.

АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг "Бидний хувьд 2019 онд үйл ажиллагаагаараа манлайлж, АПУ групп компанийн дотроос 4 компани энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэнд туйлын баяртай байна. Өнгөрсөн он бидний хувьд яахын аргагүй өөрчлөлтийн жил байсан. Бид улсын төсөвт нийт 304 тэрбумын татвар төлж, өмнөх онтой харьцуулахад 13 орчим хувиар өссөн байна. 2019 онд экспортыг дэмжих үйл ажиллагааг эрчимтэй өрнүүлж ОХУ болон БНХАУ улсуудад томоохон худалдааны түншүүдтэй хамтын ажиллагааны гэрээг үзэглэж, улмаар борлуулалтаа 58%-иар өсгөж чаджээ. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, бизнесийн процессыг сайжруулж, тогтвортой ажлын байраар хангаж, хамгийн гол нь ажилчдынхаа суралцах, өөрийн карьераа нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллаа.”

топ1.jpg

АПУ компанийн нэрийн хуудас болсон Чингис хаан, Чингис Грандхаан, Соёмбо, Ауруг, Evok брэндүүд Олон улсын чанар, стандартыг тодорхойлогч “Monde Selection” тэмцээнээс “Grand Gold”, “Gold” шагналуудыг мөн “Eurasia Spirit Drinks” тэмцээнээс Ерөөл брэнд “Гадаадын шилдэг брэнд” төрөлд амт чанараараа тэргүүлэн алтан медаль, премиум сегментийн “Гадаадын шилдэг архи” төрөлд “ARKHI EXPORT” брэнд мөнгөн медалиар шагнууллаа. Бүтээгдэхүүний түүхий эд болох спиртийн төрөлд “Eurasia Spirit Drinks” тэмцээнээс АПУ компанийн харьяа Натур Агро спиртийн үйлдвэрийн Альфа зэрэглэлийн спирт шалгарч алтан медаль, Люкс зэрэглэлийн спирт нь мөнгөн медалийг хүртсэн амжилтыг тус тус үзүүллээ.

топ2.jpg

Эдгээр брэнд бүтээгдэхүүнүүд Европын болоод дэлхийн шингэн хүнсний зах зээлийн хамгийн өндөр чанар, стандартыг хангасан бүтээгдэхүүнээр нэрлэгдэж, олон улсад Монголын шингэн хүнсний үйлдвэрлэлийн өнөөгийн ололт амжилтыг тодорхойлж, сурталчилж буйг дуулгахад таатай байна.

Уг амжилтуудыг үзүүлсэн АПУ групп компанийн дотроос ТОП 100 аж ахуй нэгжид АПУ ХК, АПУ Трэйдинг ХХК, СББ Трейд ХХК, Спирт Бал Бурам ХХК компаниуд тус тус шалгарч эрэмблэгдсэн. Компанийн хувьд 2019 онд үзүүлсэн амжилт, үр ашигтай байдлыг тооцож, нэгж хувьцаанд 71 төгрөг буюу 75 тэрбумыг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор АПУ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс шийдвэрлэсэн юм.

топ3.jpg

Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж, нэг зорилготойгоор хамтран зүтгэж ирсэн эрхэм харилцагч, хувьцаа эзэмшигч, төрийн болон олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагч нартаа талархал дэвшүүлж цаашид урт хугацааны хамтын ажиллагаагаа улам бүр батлуулж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 

топ4.jpg

     

         

         

 

 

 

 

 

Санал болгох

ЭМЯ: ТҮК-ийн гурван ажилтнаас коронавирус илэрлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд 9 тохиолдол шинээр нэмэгдсэн. Бүгд Улаанбаатарт илэрсэн. Бусад аймгуудад халдвар илрээгүй байна. Ийнхүү дотоодын халдварын тоо 1025 боллоо. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 20 эдгэрч дараагийн шатны эмчилгээнд шилжлээ.

3 цагийн өмнө
Өчигдөр 237 хүн эрүүлжүүлэгджээ

Мөн тус хугацаанд улсын хэмжээнд 237 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар машин жолоодсон 45 зөрчлийг илрүүлжээ.

4 цагийн өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр дөрвөн удаагийн газар хөдлөлт болжээ

01.18-ны өдрийн 01:39 цагт 3.8 магнитуд, 02:54 цагт 4.0 магнитуд, 05:52 цагт 4.7 магнитуд, 4.4 магнитудын хүчтэй хөдлөлт тус тус болсон тул тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.  

5 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй.

5 цагийн өмнө