Манай сайт “13 асуулт” булан нээж байна. Анхны зочноор сэтгүүлч Ч.Лодойсамбууг урилаа. Таныг ч бас урьж байна.
______________________________________________
-Та яг одоо юу бодож байна вэ?
-Чамайг юу асуух бол гэж бодож байна.
-Та шударга хүн үү?
-Шударга л байчихаад байдаг, үе үе.
-Та тааварлагч уу, эргэцүүлэн бодогч уу?
-Эргэцүүлэн бодогч.
-Та хамгийн сүүлд хэзээ автобусанд суусан бэ?
-Жилийн өмнө.
-Боловсрол мэдлэг үү эсвэл хэрэглээ юу?
-Мэдлэг, оюун ухаан, тэвчээр, амьдрах чадвар, бүх зүйл.
-Мөнгөгүйдэж үзсэн үү?
-Огт мөнгөгүй байж үзсэн.
-Аминд тулсан шаардлагатай үе гарвал та хулгай хийх үү?
-Хулгай хийснийхээ хариуд үхэхгүй бол хийнэ.
-Хадам ээж гэж хэн бэ?
-Миний хайртай эмэгтэйн ээж.
-Бусдаас сонсоход урамтай үг?
-Үнэн сэтгэлийн үг.
-Урам зориггүй үедээ хэрхдэг вэ?
-Урам зориггүй үе байсан эсэх нь санаанд орохгүй байна.
-Амьдралын сайхан нь?
-Сайхныг нь мэдрэхийн тулд жаахан зовох шаардлага гардаг.
-Хайртай гэдэг үгийг хэдэн удаа хэлж, сонсов?
-Тоолбол барагдахгүй.
-Бүх хүн нэр төрөө эрхэмлэхгүй бол яах вэ?
-Хүн байх утга учир алдагдана.