Б.Гангаамаа: Есөн жилийн өмнө яг энэ өдөр дэлхийн зулайд хөл тавьсан

1
2020 оны 5 сарын 212020-05-21
Б.Гангаамаа: Есөн жилийн өмнө яг энэ өдөр дэлхийн зулайд хөл тавьсан

Өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Б.Гангаамаагийн дэлхийн зулай буюу ЭВЕРЕСТИЙН ноён оргилд гарсны ЕСӨН жилийн ойн өдөр тохиож буй ажээ. Тэр бол дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн юм.

Тэрбээр өөрийн цахим хуудснаа "Дэлхийн зулайд хөл тавьсан хоёр дахь Монгол хүн болж байсан энэ сайхан өдрийн мэнд хүргэе. 2011 оны 5 дугаар сарын 21-ний энэ өдрийн үүр шөнийн цагаар нэг цэг нэг цаг хугацаанд өдөр шөнө хоёрыг зэрэг харж төрийн далбаагаа барин омогшиж суусан цаг хугацаа 9 жилийн энэ өдөр билээ. Нийт ард түмэндээ баярт өдрийнхөө мэндийг хүргэж,аз хийморь, баяр баясгалан илгээе" хэмээн нийтэлжээ.

 

Санал болгох

Н.Төгсцогт өрсөлдөгчөө ялж, WBC холбооны аваргын бүсийн төлөө тоглохоор боллоо

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт дэлхийн ринг дээрх замналын 13 дахь тулаанаа өнөөдөр хийж Барбадос улсын тамирчин Кобиа Брийдигээр ялалт байгууллаа.

1 өдрийн өмнө
Р.Пүрэвдагва: Хөлөө эмчлүүлэхдээ мэдэхгүй эм тариа хэрэглэсэн бололтой, надаас хориотой бодис илэрчээ

Монгол улсын арслан Р.Пүрэвдагва Допингийн эсрэг үндэсний төвөөс энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан сэргээшийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, уучлал гуйлаа.

7 өдрийн өмнө
Н.Төгсцогтын тулаан Монголд албан ёсны эрхтэйгээр гарна

Улаанбаатарын цагаар 09:00 цагаас эхлэх энэхүү тулаан Монголд албан ёсны эрхтэйгээр гарах бөгөөд Юнивишний хэрэглэгчид 88-р сувгаар, ДДишийн хэрэглэгчид 900-р сувгаар, бусад кабелийн хэрэглэгчид LookTV аппликейшнээр хүлээн авч үзэх боломжтой юм. Тулааныг дээрх сувгуудаар үзэх үнэ 6000₮ байх ажээ.

7 өдрийн өмнө
Бөхийн үүрэг

Үндэсний бөхийн барилдааны дүрэм дэх “Бөхийн үүрэг” гэсэн хэсгийг зөрчөөгүй буюу  Үндэсний баяр наадмын тухай хуулийн 14.1-т заасан зөрчил Н.Батсуурьт алга.

7 өдрийн өмнө