Орон нутгийн театрууд хамтран ЦАХИМ ТОГЛОЛТ ХИЙНЭ

2020 оны 5 сарын 212020-05-21
Орон нутгийн театрууд хамтран ЦАХИМ ТОГЛОЛТ ХИЙНЭ

Орон нутгийн театрууд хамтран өөрсдийн уран бүтээлээ цахим хэлбэрээр хүргэхээр төлөвлөсөн байна.

Тодруулбал, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр, Төв аймгийн “Монгол туургатан” театр, Архангай аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид хамтран энэ сарын 25-ны өдөр цахим тоглолт хийхээр болжээ.

Уг цахим тоглолт Төв аймгийн монгол туургатан театрын тайзнаас Төв аймгийн телевизээр болон гурван театрын цахим сувгуудаар шууд дамжуулах аж. Цахим толголтод гурван театрын залуу уран бүтээлчээс гадна тухайн театруудаас төрөн гарсан гавьяатууд нь урилгаар оролцох юм байна.

Эх сурвалж: Улсын драмын эрдмийн театр

Санал болгох

Өнгөрсөн 7 хоногт хамгийн их борлуулалттай байсан номууд

Интерном болон Аз хур номын их дэлгүүрт өнгөрсөн долоо хоногт боруулалтаараа тэргүүлсэн номын жагсаалтыг хүргэж байна.

1 өдрийн өмнө
13 АСУУЛТ | Б.ТӨРМӨНХ

“13 асуулт” буланд зураач Б.Төрмөнхийг урилаа. Таныг ч бас урьж байна. 

1 өдрийн өмнө
Реппер Ginjin, Mrs M нар хамтран шинэ уран бүтээл гаргажээ

Трап урсгалаар уран бүтээлээ туурвидаг реппер Ginjin буюу Г.Гарьд, өөрийн хэв маяг, өвөрмөц төрхөөрөө ялгарч чадсан залуу уран бүтээлч  Mrs’M нар хамтран "Бороо" нэртэй шинэ уран бүтээл гаргажээ. 

1 өдрийн өмнө
Номын баяр энэ сарын 5, 6, 7-нд "Мишээл экспо" төвд болно

Үндэсний номын баярыг нийслэлчүүд хавар, намрын улиралд хоёр удаа тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

1 өдрийн өмнө