Өглөөний мэдээ: Г.Батзаяа эдгэрч эмнэлгээс гарлаа

2020 оны 5 сарын 202020-05-20
Өглөөний мэдээ: Г.Батзаяа эдгэрч эмнэлгээс гарлаа

Г.Батзаяа хэмээх 28-хан настай залуу өнгөрсөн оны 09 сарын 13-ны өдөр цусны хорт хавдартай гэж оношлогдон БНХАУ-ын Бээжин хотод урт хугацааны эмчилгээ хийлгэсэн. Харин тэрбээр эдгэрч өнөөдөр эмнэлгээс гарч байгаа аж. Энэ талаар өөрийн цахим хуудсанд "Хамгийн анх 9 сарын 20 нд эмнэлэгт хэвтэж байсан бол ингээд 5 сарын 20 нд буюу яг 9 сарын дараа эмнэлгээс гарч байна" гэж бичсэн байна.

Түүний хорт хавдрын тархалт 80 хувьтай байсан ч чөмөг шилжүүлэн суулгах мэс засал яаралтай хийлгэвэл амь нас аврагдах боломж байсан. Харин хагалгаа, эмчилгээний зардал нь 650 сая төгрөг болох тул монголчуудаас тусламж хүссэн. Сайхан сэтгэлт монголын ард түмэн хандив тусламжийн гараа сунгаснаар түүнд амьдрал бэлэглэсэн билээ. 

Мөн Реппер Thunder түүнд зориулан "Ганцхан шалтгаан" нэртэй дуу бичиж, дуучин А.Хишигдалайтай хамт дуулсан юм.

Санал болгох

"Улаанбаатар фестиваль оркестр 2020" сонгодог урлагийн тоглолт болно

Монгол Улс дахь анхны баярын найрал хөгжим болох "UB Festival Orchestra"-ын эхний тоглолт 2020 оны есдүгээр сарын 27-ны өдөр 17:00 цагт Хүн театрт болно.

2 өдрийн өмнө
Monstar Production гар утсаар бүрэн хэмжээний дууны клип хийжээ

Энэрэл, Mrs M, FLA нар хамтран "Тансаг бүүвэй" нэртэй дууг дуулж, клипийг нь зургаан сарын турш хийсэн байна.

3 өдрийн өмнө
Г.Аюурзанын "Бөөгийн домог" итали хэлээр хэвлэгджээ

Номын сайт болон Италийн амазоноор борлуулагдаад 9 хонож байгаа аж. 

4 өдрийн өмнө
ШИРЭЭНИЙ НОМ | Ж.ЖАМЪЯНСҮРЭН

“Ширээний ном” буланд гавьяат жүжигчин Л.Жанчивдорж агсны хүү, найруулагч Ж.Жамъянсүрэн оролцлоо.

4 өдрийн өмнө