Улаанбаатарт бага зэргийн бороотой

2020 оны 5 сарын 222020-05-22
Улаанбаатарт бага зэргийн бороотой

 

Өнөөдөр:  Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.                                                             

Улаанбаатар хотод:  Үүлшиж, бага зэргийн бороо орно, салхи баруун хойноос 6-11 м/с, 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал:  23-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар  бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулс, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Алтайн уулс, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд ихэнх нутгаар дулаарна.

Санал болгох

Эцэг, эхчүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэйг онцлов

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор голын усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар, Цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав нар мэдээлэл хүргэлээ.

7 өдрийн өмнө
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 920 иргэнийг ажлын байраар хангажээ

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар энэ сарын 25-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 13014 иргэн, 619 ажил олгогчид үйлчилгээ үзүүлжээ. Ажил зуучлах үйлчилгээний хүрээнд 619 ажил олгогч байгууллагатай хамтран ажиллаж 4821 ажлын байрны захиалгыг төвлөрүүлж, 1885 ажил хайгч иргэнийг шинээр бүртгэн, 920 иргэнийг ажилд оруулсан байна.

7 өдрийн өмнө
Баянхошуунд Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна.

8 өдрийн өмнө
Ч.Хүрэлбаатар: 7009 айлын түрээсийн орон сууц барина

ТОСК-иас хэрэгжүүлж буй эдгээр гурван төслийн хүрээнд баригдах хорооллуудад 7000 гаруй айл түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдан оршин суух боломжтой болох юм.

8 өдрийн өмнө