"Гэгээн Муза" наадам есдүгээр сард болно

2020 оны 5 сарын 222020-05-22
"Гэгээн Муза" наадам есдүгээр сард болно

Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг "Гэгээн Муза" наадмыг есдүгээр сард зохион байгуулахаар болжээ.

Уг наадмыг 2016 оноос эхлэн хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулах болсон бөгөөд цар тахал гараад буйтай холбоотойгоор тавдугаар сард хийхээр төлөвлөж байсан ч ийнхүү хойшлуулсан байна.

Өнгөрсөн жилийн тухайд шилдгийн шилдэг буюу “Гранпри” шагналыг Дорнод аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Ярьдаг мод” хүүхдийн жүжгээрээ хүртсэн. Тус жүжгийн зохиолыг Б.Мөнх-Амьдрал бичиж өөрөө тайзнаа найруулан тавьжээ. Энэ жүжиг “Хүүхдийн жүжгийн төрөл”-өөс шилдэг зохиолч, шилдэг найруулагч, шилдэг тайзны зураач, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг эмэгтэй гол дүр, шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг авсан билээ.

 

 

 

Санал болгох

Өнгөрсөн 7 хоногт хамгийн их борлуулалттай байсан номууд

Интерном болон Аз хур номын их дэлгүүрт өнгөрсөн долоо хоногт боруулалтаараа тэргүүлсэн номын жагсаалтыг хүргэж байна.

1 өдрийн өмнө
13 АСУУЛТ | Б.ТӨРМӨНХ

“13 асуулт” буланд зураач Б.Төрмөнхийг урилаа. Таныг ч бас урьж байна. 

1 өдрийн өмнө
Реппер Ginjin, Mrs M нар хамтран шинэ уран бүтээл гаргажээ

Трап урсгалаар уран бүтээлээ туурвидаг реппер Ginjin буюу Г.Гарьд, өөрийн хэв маяг, өвөрмөц төрхөөрөө ялгарч чадсан залуу уран бүтээлч  Mrs’M нар хамтран "Бороо" нэртэй шинэ уран бүтээл гаргажээ. 

1 өдрийн өмнө
Номын баяр энэ сарын 5, 6, 7-нд "Мишээл экспо" төвд болно

Үндэсний номын баярыг нийслэлчүүд хавар, намрын улиралд хоёр удаа тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

1 өдрийн өмнө