Солонгосын ахлах сургуулийн хичээл түгшүүртэй байдлаар эхэлжээ

2020 оны 5 сарын 222020-05-22
Солонгосын ахлах сургуулийн хичээл түгшүүртэй байдлаар эхэлжээ

 

Бүгд Найрамдах Солонгос Улсын ахлах сургуулийн хичээлийг эхлүүлсэн эхний өдөр ахлах сургуулийн 2 сурагч коронавирусийн халдвар авсан нь батлагдсанаар сургуулийн сурагч, багш, эцэг эхчүүд түгшүүртэй байдалд оржээ.

Ахлах сургуулийн хичээлийн нээлтийг хийхээр товлосон байсан өдөр буюу 5 дугаар сарын 20-ны өдрийн өглөөний 6 цагийн орчимд Инчёон хотын Мижү Холл дүүргийн Инан ахлах сургуулийн 3 дугаар ангийн 2 сурагч коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Инчёоны Боловсролын газар Инчёон хотын 5 дүүргийн 66 ахлах сургуулийн сурагчдыг гэрт нь нэн даруй буцаах шийдвэрийг гаргасан байна.

Дээр дурдсан 66 ахлах сургуулийн танхимын сургалтыг 2 өдөр үргэлжлүүлэн зохион байгуулж, 5 дугаар сарын 22-ны өдрөөс танхимын сургалтыг хэсэг хугацаанд зогсоож, ахлах сургуулийн 3 дугаар ангийн сурагчдын төгсөлтийн шалгалтыг цахимаар гэрээс нь авах арга хэмжээг авахаар болжээ.

Коронавирусийн халдвар авсан хоёр сурагчийн нэг нь халдварыг фитнес клубээс авсан байх өндөр магадлалтай юм байна. Тэрээр фитнест явсан өдрөө 145 хүнтэй хамт дасгал хийж, 700 орчим хүнтэй харьцсан мэдээ байна.

Эх сурвалж: https://www.news1.kr/articles/?3940598

Санал болгох

Дэлхийн тойрог замд хэдэн хиймэл дагуул байдаг вэ

Эдгээрээс хамгийн олон хиймэл дагуулыг АНУ -ын SpaceX компани хөөргөсөн бөгөөд сар бүр дунджаар 1 хиймэл дагуул буюу өнөөдрийг хүртэл 600 хиймэл дагуул хөөргөж, ирээдүйд хэдэн арван мянгыг хөөргөхөөр төлөвлөж байна

15 өдрийн өмнө
Си Зиньпин: Танай улсаас шинэ Хятад улсад тусалсан тусыг бид хэзээ ч мартахгүй

УИХ-ын Хүндэтгэлийн чуулган дээр Д.Нацагдоржийн "Миний нутаг" шүлгийн хэсгээс уншиж байв.

18 өдрийн өмнө
Сөүлд хүнсний дэлгүүрт ажиллаж байсан манай улсын таван иргэн коронавирусийн халдвар авчээ

Халдвар авсан монгол иргэдийн нэг нь наймдугаар сарын 12-нд Сөүл дэх Монголын Консулын хэлтэст ирж уулзсан учир консулын хэлтсийн ажилтнуудыг яаралтай шинжилгээнд хамруулахаар болсон байна. 

1 сарын өмнө