ОХУ-д байгаа Монгол Улсын иргэдийг 26, 27-ны өдрүүдэд татан авахаар болжээ

2020 оны 5 сарын 252020-05-25
ОХУ-д байгаа Монгол Улсын иргэдийг 26, 27-ны өдрүүдэд татан авахаар болжээ

 

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас энэ сарын 26, 27-ны өдрүүдэд нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийг бүртгэж байгаа талаараа өөрийн фэйсбүүк дэх хуудсаар мэдэгдсэн.

Тус мэдээлэлд "Дээрх өдрүүдэд нутаг буцах иргэд коронавируст халдварын шинжилгээ заавал хийлгэсэн байхаас гадна 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал болох хоногийн 50,000 төгрөг буюу нийт 1,050,000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан төлсөн байх шаардлагыг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас тус тус тавьж байгаа болохыг анхаарна уу.

Тайлбар:

  • Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
  • Төлбөрөө зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой.
  • Тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй байхыг анхааруулж байна" гэжээ. 

ОХУ-аас монгол иргэдийг татан авах бэлтгэлийг хангаж байна

Харин Монгол Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас эдгээр иргэнийг эрүүл мэндийн шаардлага хангасан аюулгүй орчинд авчрах зорилгоор эрүүл мэнд, гадаад харилцаа, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гааль, төмөр зам зэрэг байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгуулжээ.

Түүнчлэн иргэдийг галт тэргэнд оруулахаас эхлээд Улаанбаатар хотод авчирч тусгаарлах хүртэл хугацаанд хариуцсан чиглэлээрээ хэрхэн ажиллах, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахих зэрэг заавар, зөвлөмж өгөв гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох

ОХУ Монгол Улсыг ШХАБ-ын гишүүн болохыг дэмжинэ гэлээ

Хэрвээ Монгол Улс ШХАБ (Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага)-ын жинхэнэ гишүүн болох шийдвэр гаргавал Орос улс дэмжихэд бэлэн байгааг Москвагийн албаны эх сурвалж илэрхийлжээ.

6 өдрийн өмнө
Германы мах боловсруулах үйлдвэрийн 730 ажилчнаас халдвар илэрчээ

ХБНГУ-ын мах боловсруулах салбарт 200 мянга орчим хүн ажилладаг бөгөөд тэдний дунд Зүүн Европын ажилчид их байдаг бөгөөд тэд олноороо нэг байранд амьдардаг байна. 

20 өдрийн өмнө
АНУ-д байгаа монгол иргэд суулт хийж байна

АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын төлөөлөл Вашингтон хотын элчин сайдын яамны гадна тайван суулт хийж байна. Тэдний виз дууссанаас гадна мөнгөгүй, орон байргүй болжээ.

22 өдрийн өмнө
Энэ сард Москвад РОБОТ АЖИЛТНУУДТАЙ KFC үүдээ нээнэ

Бэлэн болсон захиалгыг робот тусгай шүүгээнүүдэд дугаарын дагуу байрлуулах юм байна. Мөн захиалагчийн царайг таних систем бүхий уг шүүгээ хэрэглэгчийг дөхөж ирэхэд автоматаар онгойх аж.

23 өдрийн өмнө