ТМБ: Б.Долгион Б.Амархүүгийн тухай

130
2020 оны 5 сарын 252020-05-25
ТМБ: Б.Долгион Б.Амархүүгийн тухай

Time.mn сайт “Тэр миний бодлоор” буланг хөтөлж эхэллээ. Дуучин Б.Амархүүгийн талаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион ийнхүү бичжээ.

"Миний хүндэлж явдаг дүү, “Universe best song” тэмцээний шүүгч, хамтран зүтгэгч авьяаслаг дуучин залуу маань буруудсан билээ. Би энэ алдааг нь үгүйсгэж, хаацайлах гэсэнгүй.

Амархүү маань залуу хүний хувиар алдсан нь үнэн. Гэхдээ миний мэдэхээс Амархүү маань их гэмшиж буй. Зан нь тийм юм. Алдсандаа харамсаж, гэмшихээс гадна маш гүн ухамсарлах чадвартай хүн. Цайлган итгэмтгий зангаасаа алдсан байх гэж боддог. Мууг нь ярьж шарх дээр нь давс асгахаас илүүтэй сайныг нь дурьдах нь зүйтэй.

Амархүү маань чадварлаг, онцгой дуучин. Тэрээр их гүрэн Оросын 50 мянган үе чацуутан залуустай “Народный артист” бүх оросын тэмцээнд өрсөлдөн товойн гарч ирж, Монгол Улсынхаа нэрийг цагтаа мандуулж чадсаныг бид бүгд нүдээрээ харж, чихээрээ сонссон.

Амархүүг оросууд, оросын буриадууд “урвуулах” гэж өчнөөн оролдсныг би сайн мэддэг. Амархүү урваагүй, жинхэнэ эх оронч гэдгээ харуулж, нотолсон. Оросын орчин цагийн хөгжлийн түүхэнд анх удаа Монгол дуучин, ази царайтай залуу алдартан “Премьер-министр” хамтлагийнх нь бүрэлдэхүүнд дуулж, Алла Пугачеваг хүртэл бишрүүлж, түүний дуулах эрхийг нь хүртэл авч чадсан бөлгөө. Алла Пугачева хэр баргийн хүнд энэхүү эрхийг өгөхгүй. Амархүү карьераа бодоод энэ алдарт хамтлагтайгаа уран бүтээлээ үргэлжлүүлж болох л байв. Гэсэн ч тэр сэтгэл, итгэлдээ үнэнчээрээ эх орон руугаа буцах амаргүй шийдвэрийг гаргаж байсан.  Хувийн аз жаргалаа хөөсөнгүй эх орон, ард түмэн, аав ээж, эмээ өвөө рүүгээ тэмүүлэн эргэж ирсэн. Дуугаа дуулж монгол түмэн олноо баярлуулсан. Сайхан хань ижилтэй болж хөөрхөн хүүгээ төрүүлж өсгөж байв.

Гэвч гай газар доороос гэхчлэн хальтирлаа. Миний хувьд ихэд харамсдаг. Ийм юм болно гэж мэдсэнгүй л дээ би. Мэдсэн бол наад зах нь сэргийлж, сануулах байсан. Үүндээ би их харамсдаг. Дахин хэлэхэд алдсандаа зохих дүгнэлтээ хийх сэтгэлийн хат, тэнхээтэй манай Амархүү. Амьдрал баялаг. Унаж босдог хорвоо. Авьяас нь бялхсан дүү минь эргэж ирнэ ээ. Гайхамшигтай тунгалаг хоолойгоороо нэгэн нартай өдөр бидэндээ дуугаа хүргэнэ гэдэгт ердөө ч эргэлзэхгүй буй."

z2.jpg
z1.jpg

 

Санал болгох

ТМБ: Б.Долгион Б.Амархүүгийн тухай

Time.mn сайт “Тэр миний бодлоор” буланг хөтөлж эхэллээ. Дуучин Б.Амархүүгийн талаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион ийнхүү бичжээ.

1 сарын өмнө