Би Нар” олон улсын хүүхдийн кино наадамд оролцож, тэргүүлжээ

2020 оны 5 сарын 222020-05-22
Би Нар” олон улсын хүүхдийн кино наадамд оролцож, тэргүүлжээ

 

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Би Нар” кино Румынд энэ сарын 12-16-нд болсон “Wonderfest” олон улсын хүүхдийн кино  наадамд оролцож, тэргүүн байрын шагнал хүртсэн байна.

Румыны алдартай кино найруулагч, шүүмжлэгчдээс бүрдсэн шүүгчид уг киног онлайнаар үзэж шалгаруулжээ. 

1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүлийн харилцааны чухал чанар, үнэ цэнийг харуулсан уг киноны гол дүрд Ө.Итгэл, Л.Шинэзул, Ж.Ирмүүн нар тоглосон юм.

Мөн “Би Нар” кино 2019 онд Германы Дрезден хотод болсон олон улсын кино наадамд түрүүлсэн бөгөөд арван нэг дэх жилдээ зохион байгуулагдсан “Улаанбаатар" Олон Улсын Кино Наадамд оролцож, шилдэг уран сайхны киногоор  шалгарч байсан билээ. 

Харин энэ үеэр Нийслэлийн засаг даргын Тамгын газраас Монголын кино урлагийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэнг “Хангарди” шагналаар шагнасан юм.

Санал болгох

Vandebo хамтлаг дуучин С.Сэрчмаа нар хамтран уран бүтээл гаргажээ

Тус хамтлаг өнгөрсөн онд Төрийн соёрхолт дуучин Д.Болдтой хамтран уран бүтээл гаргасан билээ. 

9 цагийн өмнө
Cigarettes After Sex шинэ дуу гаргажээ

Америкийн эмбиент-поп хамтлаг Cigarettes After Sex "You're All I Want" нэртэй шинэ дуу гаргажээ.

11 цагийн өмнө
“Best of The Voice” Э.Эрхэмбаярыг ШИЛДГЭЭР нэрлэжээ

The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчдын нэг Э.Эрхэмбаяр KNOCK OUT шатны үзүүлбэр тавдугаар сарын 22-нд Дэлхийн шилдэг үзүүлбэрийн жагсаалтад оржээ.

12 цагийн өмнө
Монгол залуу Австралийн “The Voice” шоунд оролцож, дөрвөн шүүгчийг эргүүлж чадлаа

Австрали Улсад 10 гаруй жил ажиллаж, амьдарч буй Г.Бөхчулуун Австралийн “The Voice” шоунд  морин хуур, хөөмийн эгшгийг хослуулсан үзүүлбэр үзүүлжээ.

2 өдрийн өмнө