СЕХ-д 137 бие даагч баримт бичгээ өгчээ

2020 оны 5 сарын 222020-05-22
СЕХ-д 137 бие даагч баримт бичгээ өгчээ

 

Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн 13 нам, 4 эвслээс нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг, 137 бие даан нэрээ дэвшүүлэгчид хуульд заасан хугацаанд багтаан холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгчээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг 5 дугаар сарын 22-ны өдрийн 00:00 цаг хүртэл хүлээн авсан.

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор нягтлан шалгаж, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Улмаар зургадугаар сарын 2-ны өдөр нэр дэвших эрхтэй болсон хүмүүст үнэмлэх гардуулах юм.

Санал болгох

ХЭҮК болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний томилгооны сонсголыг цахимаар явуулна

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2020 оны тавдугаар сарын 06-ны өдрийн 04 тоот тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. 

10 цагийн өмнө
Өнөө маргааш баруун болон төвийн аймгуудын нутгаар аадар бороо орно

Маргааш өдөр Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх аж.

11 цагийн өмнө
"Бурхан багшийн их дүйчин өдөр сожин сахил авч байвал тус эрдэм нь хязгааргүй"

Аливаа нүгэл хилэнцийг арилган, буян хураахын хамгийн хялбар арга бол тэгчэн сожин буюу нэг өдрийн сахил авах ёс юм.

11 цагийн өмнө
Монголын сүсэгтний холбоо маргааш төрсөн өдөр нь болж буй бүх хүүхдэд бэлэг гардуулна

Маргааш Монголын сүсэгтний холбооноос дараах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

12 цагийн өмнө