Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хуралдаан өнөөдөр болно

2020 оны 5 сарын 222020-05-22
Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хуралдаан өнөөдөр болно

 

Э.Оюунболд нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020.05.12-ны өдөр болсон Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 1479 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах /актын биелэлтийг түдгэлзүүлсэн заалт/ хүсэлт тус тус гаргасныг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 14 цагт хийхээр товлосон.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Санал болгох

ХЭҮК болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний томилгооны сонсголыг цахимаар явуулна

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2020 оны тавдугаар сарын 06-ны өдрийн 04 тоот тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. 

10 цагийн өмнө
Өнөө маргааш баруун болон төвийн аймгуудын нутгаар аадар бороо орно

Маргааш өдөр Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх аж.

11 цагийн өмнө
"Бурхан багшийн их дүйчин өдөр сожин сахил авч байвал тус эрдэм нь хязгааргүй"

Аливаа нүгэл хилэнцийг арилган, буян хураахын хамгийн хялбар арга бол тэгчэн сожин буюу нэг өдрийн сахил авах ёс юм.

11 цагийн өмнө
Монголын сүсэгтний холбоо маргааш төрсөн өдөр нь болж буй бүх хүүхдэд бэлэг гардуулна

Маргааш Монголын сүсэгтний холбооноос дараах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

12 цагийн өмнө