Монгол зохиолчийн ном 17 цагийн дотор Amazon-ы шилдэг номд багтжээ

1
2020 оны 5 сарын 222020-05-22
 Монгол зохиолчийн ном 17 цагийн дотор Amazon-ы шилдэг номд багтжээ

Зохиолч Б.Гэрэлчимэгийн "Мөрөөдөх эрх” /The Right to Dream/ ном Амазон, Barnes and Noble номын дэлгүүрүүдэд албан ёсоор худалдаалагдаж эхлээд удаагүй байгаа юм.

Гэтэл уг ном Амазоны хамгийн өрсөлдөөнтэй төрөл болох Хувь хүний хөгжлийн Бүтээлч өөртөө туслах категорид 17 цагийн дотор 1600 хувь борлуулагдсан үнэлгээтэйгээр Шилдэг 100 шинэ номын 2-т бичигдсэн байна.

Мөн уг ном "Мөрөөдөх эрх" нэртэйгээр монгол хэлнээ хэвлэгдэж, бүх номын дэлгүүрт худалдаалагдаж байгаа аж.

96733536_1097646163944758_7702812898057256960_n.jpg

Amazon дээр тус номын талаар “Энэ ном бол эмэгтэй хүн болгон мөрөөдөх эрхтэй гэдгийг харуулсан бүтээл. Эмэгтэйчүүд дэлхийг өөрчилж чадна. Өөрийгөө хайрлаж, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх талаар бичжээ” гэж танилцуулсан байна. 

Дашрамд сонирхуулахад,  Билли Түвшинбаяр гэх монгол бүсгүйн бичсэн “Almost American: A Mongolian girl's american story” буюу “Монгол охины америк түүх” ном 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд худалдаанд гарсан даруйдаа “Амазон”-ы хамгийн их худалдан авалт бүхий шинэ номын жагсаалтыг тэргүүлж байсан билээ. Уг ном цахим худалдааны платформ “Амазон”-д бестселлер болсон анхны монгол зохиолчтой ном болсон юм.

 

Санал болгох

Vandebo хамтлаг дуучин С.Сэрчмаа нар хамтран уран бүтээл гаргажээ

Тус хамтлаг өнгөрсөн онд Төрийн соёрхолт дуучин Д.Болдтой хамтран уран бүтээл гаргасан билээ. 

9 цагийн өмнө
Cigarettes After Sex шинэ дуу гаргажээ

Америкийн эмбиент-поп хамтлаг Cigarettes After Sex "You're All I Want" нэртэй шинэ дуу гаргажээ.

10 цагийн өмнө
“Best of The Voice” Э.Эрхэмбаярыг ШИЛДГЭЭР нэрлэжээ

The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчдын нэг Э.Эрхэмбаяр KNOCK OUT шатны үзүүлбэр тавдугаар сарын 22-нд Дэлхийн шилдэг үзүүлбэрийн жагсаалтад оржээ.

11 цагийн өмнө
Монгол залуу Австралийн “The Voice” шоунд оролцож, дөрвөн шүүгчийг эргүүлж чадлаа

Австрали Улсад 10 гаруй жил ажиллаж, амьдарч буй Г.Бөхчулуун Австралийн “The Voice” шоунд  морин хуур, хөөмийн эгшгийг хослуулсан үзүүлбэр үзүүлжээ.

2 өдрийн өмнө