Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг нэр дэвшүүлжээ

2020 оны 5 сарын 222020-05-22
Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг нэр дэвшүүлжээ

 

Улсын Дээд Шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр болж, Ерөнхий шүүгчийг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцжээ.

Тус хуралдаанаас шүүгчдийн олонхын санал авсан Д.Ганзоригийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон байна.

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Х.Батсүрэнг өөрийнх нь хүсэлтээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.

Өмнө нь буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн УДШ-ийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Д.Ганзоригийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлж байсан. Гэвч УДШ-ийн шүүгчдийн зөвлөгөөнөөс гаргасан уг саналын дагуу Д.Ганзоригийг  Ерөнхий шүүгчээр томилохоос Ерөнхийлөгч татгалзсан бөгөөд үнэдэслэлээ тайлбарлаагүй юм. 

 

Санал болгох

Иргэн Г.Загдаа гэрээслэл бичиж, өлсгөлөн зарлажээ

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн захирамжаар 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн цагдан  хорьж байгаа. Тэрбээр цагдан хорих нэг сарын хугацаа дууссан хэдий ч, түүний үргэлжлүүлэн хорьж буй тухай эсэргүүцэж, хорих 461-р ангийн тоо бүртгэлийн албанд ийн өргөдөл бичжээ.

9 цагийн өмнө
УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ

УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэх анхан шатны шүүхийн шийдвэр өнөөдөр гарчээ.

12 цагийн өмнө
196 мянган малчны дансанд ноолуурын урамшуулал оржээ

Орон нутгаас дансны мэдээллээ дутуу ирүүлсэн 7433 малчин өөрийн нэрийн дансны мэдээллийг орон нутгийн хөдөө аж ахуйн тасгаараа дамжуулан яаманд ирүүлсэн тохиолдолд тухай бүр малчны нэрийн дансанд урамшууллын гүйлгээг шилжүүлэх аж.

12 цагийн өмнө
Далай лам маргааш, нөгөөдөр онлайнаар АВШИГ ХҮРТЭЭНЭ

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тавдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд 11.30-13.00 цагийн хооронд цахим сүлжээгээр дамжуулан Жанрайсиг бурханы авшиг хүртээх аж.

14 цагийн өмнө