Улаанбаатар импэксийн баруун талын авто замыг өнөө шөнө хаана

2020 оны 5 сарын 222020-05-22
Улаанбаатар импэксийн баруун талын авто замыг өнөө шөнө хаана

 

Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо Улаанбаатар импэксийн баруун талын замыг өнөө шөнө хаах нь.

Тодруулбал, Улаанбаатар импэксийн баруун талын гармын авто замыг өнөөдөр буюу 2020 оны тавдугаар сарын 22-ны 23:00 цагаас тавдугаар сарын 23-ны 06:00 цагийн хооронд хааж, төмөр замын гармын хавтан солих ажлыг гүйцэтгэх юм байна.

Тиймээс уг ажлыг гүйцэтгэх хугацаанд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас анхааруулав.

Санал болгох

Баянхошуунд Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна.

10 цагийн өмнө
Ч.Хүрэлбаатар: 7009 айлын түрээсийн орон сууц барина

ТОСК-иас хэрэгжүүлж буй эдгээр гурван төслийн хүрээнд баригдах хорооллуудад 7000 гаруй айл түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдан оршин суух боломжтой болох юм.

14 цагийн өмнө
Чойжин ламын сүм музейг батлагдсан зураг төслийн дагуу тохижуулж байна

Чойжин ламын сүм музейн тохижилтын явцын талаар өнөөдөр нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр, Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл, Соёлын өвийн хөтөлбөрийн захирал Д.Баянмөнх, Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн нар өнөөдөр мэдээлэл өглөө.

2 өдрийн өмнө
Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар  Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  нэмэлт, өөрчлөлт оруулах  тухай асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэх асуудлын төслийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцуулсан.

2 өдрийн өмнө