ШУУРХАЙ: Дээврийн хар цаасны үйлдвэрт гал гарч байна

2020 оны 5 сарын 222020-05-22
ШУУРХАЙ: Дээврийн хар цаасны үйлдвэрт гал гарч байна

 

Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо буюу Орбитод үйлдвэрийн байр шатаж, их хэмжээний гал гарлаа. 

Галын талаар Онцгой байдлын ерөнхий газраас "Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо "Оньдилт" ХХК-ийн хашаанд их хэмжээний барилгын материал, хар лак, хар цаас шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 14:52 цагт ирсэн. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, нэмэлтээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 40 гаруй алба хаагч гал түймрийг унтраахаар ажиллаж байна" гэлээ.

Ойролцоогоор 4 га талбайд барилгын дээврийн хар лак, хар цаас, их хэмжээний барилгын материал шатсан байна гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

Гал гарсан хэсэг Шатахуун түгээх станцтай ойр байрлалтай байгаа нь эрсдэл дагуулж байна.

Санал болгох

Иргэн Г.Загдаа гэрээслэл бичиж, өлсгөлөн зарлажээ

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн захирамжаар 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн цагдан  хорьж байгаа. Тэрбээр цагдан хорих нэг сарын хугацаа дууссан хэдий ч, түүний үргэлжлүүлэн хорьж буй тухай эсэргүүцэж, хорих 461-р ангийн тоо бүртгэлийн албанд ийн өргөдөл бичжээ.

2 цагийн өмнө
УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ

УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэх анхан шатны шүүхийн шийдвэр өнөөдөр гарчээ.

5 цагийн өмнө
196 мянган малчны дансанд ноолуурын урамшуулал оржээ

Орон нутгаас дансны мэдээллээ дутуу ирүүлсэн 7433 малчин өөрийн нэрийн дансны мэдээллийг орон нутгийн хөдөө аж ахуйн тасгаараа дамжуулан яаманд ирүүлсэн тохиолдолд тухай бүр малчны нэрийн дансанд урамшууллын гүйлгээг шилжүүлэх аж.

6 цагийн өмнө
Далай лам маргааш, нөгөөдөр онлайнаар АВШИГ ХҮРТЭЭНЭ

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тавдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд 11.30-13.00 цагийн хооронд цахим сүлжээгээр дамжуулан Жанрайсиг бурханы авшиг хүртээх аж.

7 цагийн өмнө