Б.Отгонтуяа: Хүүхдэдээ вакцин хийлгэхээс АЙЖ байна

2020 оны 5 сарын 222020-05-22
Б.Отгонтуяа: Хүүхдэдээ вакцин хийлгэхээс АЙЖ байна

Жүжигчин Б.Отгонтуяа өөрийн цахим хуудастаа хүүхдийн вакцины асуудлыг хөндөн бичжээ.

ТэрбээрБи дөрөв дэх хүүхдийнхээ гурван сарын вакциныг хийлгээд хоёр хонож байна. Айж байна. Дахиад улайгаад хавдсан. Хоёр дахь сарын вакциныг хийлгээд буглаа үүсэж бүтэн унтуулгатай хагалгаанд оруулсан. Жирийн л вакцин. Өмнөх гурван хүүхэддээ хийлгээд шөнө нь халуураад хоёр дахь өдрөөс зүгээр болдог байсан. Гэтэл багын маань вакцин хүндрээд хэд хоног эх нялхасаас салаагүй. Тухайн үедээ вакцин хийсэн эмчид нь уурлаж яаж хийсэн юм бэ гэж хэд хэд ярьж уурласан. Гурван сарынхаар нь нөгөө хийсэн эмчтэйгээ уулзлаа. Эмч учраа тайлбарлаад ийм тохиолдол харин ихсээд байгаа юм аа. Би сүүлдээ вакцин хүүхдэд тарихаас эмээж байна, уг нь гайгүй байдаг байсан, яагаад ингээд байгааг нь ойлгохгүй байнаа л гэнэ. Гэтэл өнөөдөр дахин өрхийн эмнэлэг орж үзүүлж шарлага хийлгэхдээ лавлаж асуулаа. Монгол улс хүүхдийн вакцин авдаг орноо өөрчилсөн,” COVID-19”-өөс шалтгаалсан байх, тэрнээс хойш хүүхдүүдийн вакцин буглах, хүндүүрлэх, үрэвсэх нь нэмэгдсэн. Бүх хүүхдүүд биш л дээ. Иймэрхүү зүйл ярьж байна Сарангэрэл сайд аа. Маш олон ээж хүүхдийнхээ товлолт вакцинийг хийлгэснээр хүүхэддээ мэс хүргүүлэх хэмжээнд хүрч байна. Та аль улсаас вакцин авч хорооны эмнэлгээр хийлгэж байна вэ? Дахиад ингэж хүндэрхээс айж байна. Хэрвээ ийм өөрчлөлт миний хүүхдэд л байгаа бол тухайн хүүхдийн онцлог гэж ойлгохсон. Вакцин хүндэрч үрэвссэн ээжүүд маш их байна. Хүүхэдтэй хүн бүхэн үр хүүхдийнхээ төлөө хүрэх газар нь хүртэд шэйр хийгээрэй” гэжээ.

Санал болгох

Иргэн Г.Загдаа гэрээслэл бичиж, өлсгөлөн зарлажээ

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн захирамжаар 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн цагдан  хорьж байгаа. Тэрбээр цагдан хорих нэг сарын хугацаа дууссан хэдий ч, түүний үргэлжлүүлэн хорьж буй тухай эсэргүүцэж, хорих 461-р ангийн тоо бүртгэлийн албанд ийн өргөдөл бичжээ.

1 цагийн өмнө
УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ

УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэх анхан шатны шүүхийн шийдвэр өнөөдөр гарчээ.

4 цагийн өмнө
196 мянган малчны дансанд ноолуурын урамшуулал оржээ

Орон нутгаас дансны мэдээллээ дутуу ирүүлсэн 7433 малчин өөрийн нэрийн дансны мэдээллийг орон нутгийн хөдөө аж ахуйн тасгаараа дамжуулан яаманд ирүүлсэн тохиолдолд тухай бүр малчны нэрийн дансанд урамшууллын гүйлгээг шилжүүлэх аж.

5 цагийн өмнө
Далай лам маргааш, нөгөөдөр онлайнаар АВШИГ ХҮРТЭЭНЭ

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тавдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд 11.30-13.00 цагийн хооронд цахим сүлжээгээр дамжуулан Жанрайсиг бурханы авшиг хүртээх аж.

6 цагийн өмнө