Сонгогч саналаа "худалдсан" тохиолдолд нэг сая төгрөгөөр торгуулна

1
2020 оны 5 сарын 222020-05-22
Сонгогч саналаа "худалдсан" тохиолдолд нэг сая төгрөгөөр торгуулна

 

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид удахгүй СЕХ-ноос үнэмлэхээ авч, зургаадугаар сарын 2-ноос сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Санал хураалт зургаадугаар сарын 24-д болно.

Дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын сонгуулиар нэр дэвшигч мөнгө тараасан, сонгогч мөнгө авсан талаар маргаан үүсдэг.  Тэгвэл мөнгө тараасан болон мөнгийг нь авсан сонгогч  зөрчлийн тухай хуулиар торгууль төлдөг болох хуулийн заалт энэ жилээс хэрэгжинэ.

Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр өөрчлөн найруулсан Зөрчлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгогч мөнгө авч санал өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр тусгажээ.

Зөрчлийн тухай хуулийн 17-р зүйлийн 30.4. "Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 66.13.5. "Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах"гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, сонгогч та нэр дэвшигчээс мөнгө авсан тань нотлогдвол 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу нэг сая төгрөгөөр торгуулах юм.

Харин СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 81.7-д “Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан болох нь тогтоогдсон бол мэдээлэл гаргасан иргэн тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй” гэж заасан байна.

Санал болгох

Өнөө орой УИХ-ын гишүүдийн танилцах үдэшлэг болно

2020 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын нам 62, Ардчилсан нам 11 суудал авсан юм. Харин бие даан нэр дэвшигчдээс Н.Алтанхуяг, Та бидний эвслээс С.Ганбаатар, Зөв хүн электорат эвслээс Т.Доржханд нар ялалт байгуулж, парламентад суудал авсан билээ. 

1 өдрийн өмнө
Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболдыг сонголоо

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо анхны хуралдаанаа хийж, дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдыг сонголоо.

2 өдрийн өмнө
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх зөвшилцөх саналаа холбогдох хуулийн төслүүдийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлэв.

2 өдрийн өмнө
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийг баталлаа

Олонхийн саналаар дэмжсэн тул УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүнээр Н.Энхболд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарыг сонголоо. 

2 өдрийн өмнө