О.Цолмон: ТҮЦ-ээр орж ирсэн хүмүүс хоосон гардаггүй

5
2020 оны 5 сарын 272020-05-27
О.Цолмон: ТҮЦ-ээр орж ирсэн хүмүүс хоосон гардаггүй

 

Цахим орчинд “ТҮЦ-ийн Дагина” хэмээн нэрлэгдэх болсон нэгэн бүсгүйг бид зорилоо. Түүнийг Отгонбаярын Цолмон гэдэг. Тавдугаар сарын 10-ны өдөр “BEAUTY ТҮЦ” байгуулж Хайлаастын өнгө үзэмжийг нэмэгдүүлжээ. Тэрээр энэхүү газарт төрж өссөн бөгөөд алслагдсан дүүрэгт гоо сайхны бүтээгдэхүүн зардаг дэлгүүр байхгүйгээс энэхүү ТҮЦ-ээ байгуулах болсон байна. Түүнтэй хэдхэн хором ярилцсанаа хүргэе.

------------------------------------------------------------------------------

-“BEAUTY ТҮЦ” олны анхаарлыг ихээхэн татаж байна шүү дээ. Энэхүү ТҮЦ-ийг байгуулах санаа хаанаас төрсөн бэ?

-Би сэтгүүлч мэргэжилтэй. Оюутан байхаасаа сайтуудад гоо сайхны зөвлөгөө орчуулж өгдөг байсан. Тэрнээс хойш гоо сайхны мэдээллээ өргөжүүлэн бичлэгээр зөвлөгөө өгдөг болоод  өдгөө ийнхүү гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалдаг болсон.

Яг энэ байршил манай ээжийн обьект л доо. Би энд төрж өссөн. Энд амьдарч байхад арьс арчилгааны жижиг сажиг юмаа ч дандаа төврүү орж авдаг байсан. Гэтэл энд хэрэгцээ байтал яагаад заавал хол явж авах гэж бодоод энэ газрыг нээсэн.

Өнгөрсөн жилийн зургаан сараас эхлээд өөрийнхөө маш олон жил хэрэглэсэн ваксийг хүмүүст худалдаж эхэлсэн юм. Тэгээд  гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалж, салон хүртэл нээсэн байгаа. 

Beauty түц3.jpg

-Үнсгэлжингийн ордон шиг л санагдаж байна?

-Өнгө үзэмж, бүх санаагаа би өөрөө гаргасан. Лого, нэр, загвар, гээд. Би цайвар ягаан өнгөнд дуртай. Тэр ч утгаараа ТҮЦ-нийхээ өнгийг өөрийнхөө дуртай өнгөөр бүрдүүлсэн. Дотроо бодож байсан бүхнээ л энэхүү ТҮЦ-дээ шингээж байгаа. Хамгийн гол нь хямд зардлаар яаж цэвэрхэн гоё болгох уу, гэж их бодсон. "Beauty ТҮЦ" хэдий гэр хороололд байгаа ч, хүмүүс хаанаас ч ирээд үйлчлүүлээрэй гэсэн үүднээс логондоо унадаг дугуй хийсэн. Мөн гоо сайхны ТҮЦ учраас цэцэгээр чимэглэж байгаа. 

-Хямд зардлаар хийхийг зорьсон гэлээ шүү дээ. ТҮЦ-ээ хэдээр байгуулсан бэ? 

-Ашиглаагүй удсан газар байсан. Бараг 3-4 жил болсон байх. Хуучин объект байсан болохоор дээвэр, шал, хана гээд бүх зүйлийг нь солих шаардлага гарсан. Ойролцоогоор 20-30м2 талбайтай. Нийтдээ 13 сая төгрөгөөр барьсан.

Beauty түц.jpg

"Хадгаламж барьцаалсан зээл авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн"

-Эхлэл хөрөнгөө хэрхэн шийдсэн бэ?

- Хадгаламж барьцаалсан зээл авч эхлэл хөрөнгөө үүсгэсэн.

-Хотын захад худалдаа эрхлэхэд борлуулалт бага байх магадлалтай шүү дээ. Яагаад заавал энэ газрыг сонгосон бэ?

-Хүнд түрээс төлж байхаар өөрийн гэсэн өнгө үзэмж, үзэл бодлоо  тусгаад хүссэнээрээ ашиглах боломжтой болохоор түүндээ хөтлөгдөн энэхүү ТҮЦ-ийг байгуулсан. Найзууд маань 2-3 сая төгрөгөөр хотын төвд оффис түрээслэж болно шүү дээ. Хотын захад үйлчлүүлэгч бага, чиний бизнесийг дэмжиж байгаа ч ашиг орлого чинь бага байна гэж их хэлсэн. Би яг энэ ТҮЦ-ийг өөрийн санаагаар зорьж хийж байгаа болохоор амжилттай байна гэж бодож байгаа. Цаг хугацаа харуулах байх. 

-Ашиглалтад ороод 10 гаруй хонож байна шүү дээ. Хүмүүсийн худалдан авалт хэр байна бэ?

-ТҮЦ-ээ ашиглалтад оруулаагүй, дөнгөж засвар хийж байхад л хүмүүс орж ирэх гээд байдаг байсан. Ер нь худалдан авалт сайн байгаа. Хүмүүс өө гоо сайхны ТҮЦ байсан юм уу, гэж байгаа ч орж ирээд хоосон гарахгүй байгаа. Нэг өвөө бүр орж ирчихээд энэ дугуй засвар юм уу гэснээ, аан гоо сайхны дэлгүүр байсан юм байна гээд харж харж байгаад чих ухдаг хөвөн аваад гарсан. Бороотой өдөр бас нэг эгч орж ирснээ хүн орж ирэхгүй байна гээд битгий шантраарай, байж байгаарай их хөөрхөн зүйл хийсэн байна гэж урам өгсөн./инээв/

-Үйл ажиллагаагаа өргөжүүлэх үү?

-21-р хороолол, Баянхошуу, Нисэх, Дарь-Эх гэх мэтчилэн захын дүүргүүдэд төвлөрсөн худалдааны төвд бус, зам дагуу үүн шиг салбар ТҮЦ нээх бодолтой байгаа.

-Танай ТҮЦ-ийн цагийн хуваарь?

-Манай ТҮЦ  09-21 цаг хүртэл ажиллана. Долоо хоногийн долоо өдөр ажилладаг.

beauty түц2.jpg

-Бусад ТҮЦ-ээс юугаараа онцлог давуу талтай вэ?

Дэлгүүрт оочирлож үйлчлүүлж байхаар манайхаар түргэн шуурхай үйлчлүүлээрэй гэсэн үүднээс дэлгүүр бус ТҮЦ хийсэн. Манай ТҮЦ-д 160 орчим нэр төрлийн гоо сайхны бараа бүтээгдэхүүн байгаа. Үнийн хувьд захаас ч хямд үнээр зарж байгаа. Учир нь түрээсийн төлбөр, бараа бүтээгдэхүүнээ ямар нэгэн дамжлагаар авдаггүй болохоор захын бараанаас ч хямд байгаа. Хамгийн багадаа 50төгрөг. Дээд үнэ нь 80000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн байгаа.

-Цаашдын зорилго тань юу вэ?

-Миний энэхүү ТҮЦ-ийг хийх болсон бас нэг шалтгаан маань хүмүүст өөрийн хийж байгаа зүйлээрээ үлгэрлэж, надаас ч илүү зүйлийг хотынхоо өнгө үзэмжинд хувь нэмэр болгож хийгээсэй гэж зорьсон байгаа. 

Хүн ер нь хаана юу хийх нь хамаагүй, гэхдээ тэрхүү зүйлдээ бүх сэтгэл зүрхээ шингээгээсэй гэж боддог. Миний зорилго гэвэл хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлэх олон сайхан бүтээн байгуулалт хийх байгаа.

-Хаана байрладаг вэ?

- Чингэлтэй дүүргийн 13-р хороо хайлаастын хоёр буюу давхар дэлгүүрийн буудалд байрлаж байна.

-Ярилцсанд баярлалаа

-Баярлалаа.

 

Санал болгох

Ж.Баянмөнх: Толинд хараад өөртөө таалагдахгүй байгаа бол юу идэж байгаадаа л анхаар

Би анх 60 кг байсан. 115 кг болж үзсэн. Одоо миний хэвийн хэмжээ 95кг. Би 55кг-аар хэлбэлзэж үзсэн. Энэ бүгд ерөөсөө л хооллолттой холбоотой юм.

6 өдрийн өмнө
Б.Буджаргал: Хандив гуйхаас залхаж байна

Хангамж сайтай хүчирхэг орны тамирчидтай энэ тэнцүү өрсөлдөж хамгийн залуу гэдгээрээ тодорч яваа олон өдрийн гүйлтийн тамирчин Б.Буджаргалтай онлайнаар холбогдож ярилцлаа. Тэрээр дэлхийн хэмжээний есөн тэмцээнд оролцож дөрөвт нь Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлсэн юм.

14 өдрийн өмнө
 Ж.Баясах: Өвөрмонголчууд кирилл үсэг рүү шилжих гэж байсан түүх бий

Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Ж.Баясахтай ярилцлаа.

19 өдрийн өмнө
А.Намсаманд: Хүүхдийн тэтгэлгээ 3 сараас дээш хугацаанд төлөөгүй бол 30 хүртэл хоног баривчилдаг болсон

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажил болон хүүхдийн тэтгэлэг төлүүлэх ажиллагааны өнөөгийнбайдал, хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийнталаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрындэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий гүйцэтгэгч, хурандаа А.Намсамандтай ярилцлаа.

1 сарын өмнө