13 АСУУЛТ | Н.ӨНӨРЦЭЦЭГ

4
2020 оны 5 сарын 272020-05-27
13 АСУУЛТ | Н.ӨНӨРЦЭЦЭГ

Манай сайт өнгөрсөн долоо хоногт “13 асуулт” буланг хөтөлж эхэлсэн билээ. Өмнөх дугаарт зохиолч Д.Энхболд оролцсон юм. /ӨМНӨХИЙГ ЭНДЭЭС/

Харин бид энэ удаа сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг "13 асуулт" буландаа урилаа. Таныг ч бас урьж байна. 

_____________________________________

-Урам зориггүй үедээ хэрхдэг вэ?

-Ариун цэврийн өрөөнийхөө толинд харж байгаад ганцаараа уйлдаг.

-Та хамгийн сүүлд хэзээ автобусанд суусан бэ?

-Ковид-19 Монголд бүртгэгдсэнээс хойш суухаа больсон, түүнээс өмнө хааяа суучихдаг байсан.

-Та шударга хүн үү?

-Энэ зангаасаа болж дандаа ад болдог. 

-Та тааварлагч уу, эргэцүүлэн бодогч уу?

-Тааварлагч.

-Боловсрол мэдлэг үү эсвэл хэрэглээ юү?

-Хэрэглээ.

-Ямар ч мөнгөгүй болчихвол хамгийн түрүүнд юу хийж мөнгө олох вэ?

-Таксинд явна 

-Хэрэв та Монгол Улсын ерөнхий сайд болвол хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Ерөнхий сайд болно гэж бодож үзээгүй учир хариулж мэдэхгүй байгаа ч  "худлаа амлахгүй"  

-Бусдаас сонсоход урамтай үг?

-Чиний зөв.

-Амьдралын сайхан нь?

-Сэтгэлийн амар амгалан. 

-Аминд тулсан шаардлагатай үе гарвал хулгай хийх үү?

-Өөр арга хайж үзээд олдохгүй бол хийнэ. 

-Хайртай гэдэг үгийг хэдэн удаа хэлж, сонсов?

-Байнга л... 

-Хамгийн сүүлд хэзээ Нарантуул зах орсон бэ?

-Өнгөрсөн жилийн зун орсон.  

-УИХ-ын гишүүдээс хэн нэгэнтэй нь болзоонд яв гэвэл хэнтэй нь явах вэ?

-Үеийнхээ залуустай болзоонд явж үзсэн харин 1950-60 оныхон юу хүсэж мөрөөддөг, ямар зорилготой байдаг вэ гэдгийг мэдмээр байгаа тул Ц.Нямдоржтой болзоно.

Санал болгох

Монгол жүжигчдийн тоглосон кино ирэх сард нээлтээ хийнэ

Энэхүү киноны гол дүрд монгол жүжигчин Б.Ганчимэг тоглосон юм. Мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Гүрсэд , Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тоглосон юм.

7 өдрийн өмнө
Долдугаар сард аялвал зохих долоон газар | Хөвсгөл нуур

Дэлхий нийтэд коронавирусийн халдвар тархаад байгаа энэ үед дотоодын жуулчид л аялал жуулчлалаа аврах боломжтой юм. Тиймээс бид гадаад дотоодын хэнбугай ч хөл тавихыг хүсдэг Хөвсгөл нуур руу аялахаар зорьж буй аялагчдад амралтын газрын үнэ ханш, хэрхэн очих тухай мэдээллийг хүргэж байна.

7 өдрийн өмнө
Дуучин УКА аавдаа зориулж дуу бүтээжээ

"The VOICE Of Mongolia" шоуны шүүгчээр ажиллаж байх үед аав нь бурхан болсон юм. Гэсэн ч тэрбээр шоугаа амжилттай өндөрлүүлсэн билээ.

9 өдрийн өмнө
"Д.Нямхүү эмчийг зураад урам авсан, одоо цагдаа, онцгойгийнхноо алдаршуулна"

Энэ цагийн эгэл баатруудад зориулж үлэмж хэмжээний ханын зураг зурж талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн ах дүү зураачдаас ярилцлага авлаа. Тэднийг Б.Даваажаргал. Б.Бямбажаргал гэдэг. Төрсөн ах дүү хоёр. Аав ээжийнх нь аль аль нь зурах авьяастай учраас багаасаа зураг зурах хоббитой байжээ. Ах дүү хоёр хамтарч ажиллаад найман жилийн нүүрийг үзэж байна.

9 өдрийн өмнө