Монгол залуу Австралийн “The Voice” шоунд оролцож, дөрвөн шүүгчийг эргүүлж чадлаа

2020 оны 5 сарын 272020-05-27
Монгол залуу Австралийн “The Voice” шоунд оролцож, дөрвөн шүүгчийг эргүүлж чадлаа

Австрали Улсад 10 гаруй жил ажиллаж, амьдарч буй Г.Бөхчулуун Австралийн “The Voice” шоунд  морин хуур, хөөмийн эгшгийг хослуулсан үзүүлбэр үзүүлжээ. Уг үзүүлбэр дөрвөн шүүгчийг эргүүлж чадсан байна.

Тэрээр өөрийнхөө аав, ээждээ зориулан бичсэн дууг “The Voice” шоуны тайзнаа ийнхүү амилуулсан аж. Мөн үзүүлбэрээ үзүүлэхээсээ өмнө "Намайг Ганбүргэд овогтой Бөхчулуун гэдэг. Би монгол хөөмийч. Миний төрсөн нутаг маш үзэсгэлэнтэй, дэлхийд цөөхөн үлдсэн нүүдэлчин соёлыг хадгалан оршдог. Би 22 жил үндэсний хөгжим тоглож байна. Хөөмийлж эхлээд 15 жил өнгөрсөн байна” гэжээ.

Санал болгох

Монгол жүжигчдийн тоглосон кино ирэх сард нээлтээ хийнэ

Энэхүү киноны гол дүрд монгол жүжигчин Б.Ганчимэг тоглосон юм. Мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Гүрсэд , Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тоглосон юм.

7 өдрийн өмнө
Долдугаар сард аялвал зохих долоон газар | Хөвсгөл нуур

Дэлхий нийтэд коронавирусийн халдвар тархаад байгаа энэ үед дотоодын жуулчид л аялал жуулчлалаа аврах боломжтой юм. Тиймээс бид гадаад дотоодын хэнбугай ч хөл тавихыг хүсдэг Хөвсгөл нуур руу аялахаар зорьж буй аялагчдад амралтын газрын үнэ ханш, хэрхэн очих тухай мэдээллийг хүргэж байна.

7 өдрийн өмнө
Дуучин УКА аавдаа зориулж дуу бүтээжээ

"The VOICE Of Mongolia" шоуны шүүгчээр ажиллаж байх үед аав нь бурхан болсон юм. Гэсэн ч тэрбээр шоугаа амжилттай өндөрлүүлсэн билээ.

9 өдрийн өмнө
"Д.Нямхүү эмчийг зураад урам авсан, одоо цагдаа, онцгойгийнхноо алдаршуулна"

Энэ цагийн эгэл баатруудад зориулж үлэмж хэмжээний ханын зураг зурж талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн ах дүү зураачдаас ярилцлага авлаа. Тэднийг Б.Даваажаргал. Б.Бямбажаргал гэдэг. Төрсөн ах дүү хоёр. Аав ээжийнх нь аль аль нь зурах авьяастай учраас багаасаа зураг зурах хоббитой байжээ. Ах дүү хоёр хамтарч ажиллаад найман жилийн нүүрийг үзэж байна.

9 өдрийн өмнө