Дөрвөн хүүхэд нүхэнд нь живсэн Ханталст компани хэнийх вэ

2
2020 оны 5 сарын 272020-05-27
Дөрвөн хүүхэд нүхэнд нь живсэн Ханталст компани хэнийх вэ

 

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Ханталст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр гарсан.

101223021_2857029601197101_2787671733472067584_n(1).jpg
101223021_2857029601197101_2787671733472067584_n(1).jpg

Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл 2014 гаргаж байсан бөгөөд үүний дагуу “Ханталст” компанид 3.3 га газрыг олгосон. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд удаа дараа явуулсан хяналт шалгалтын дүнд “Ханталст” компанид газар ашиглуулах тухай тогтоол нь хууль зөрчиж байна гэдгийг илрүүлсэн. Мөн хяналт шалгалтын явцад 84 хуудастай албан шаардлагыг хүргүүлсэн. Тус компани ажил хийх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд нийслэлээс хоёр удаа мэдэгдэл өгсөн. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж болохгүй үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүргүүлсэн ч үүнийг үл ойшоосон. Бид “Ханталст” компанид зохих ёсныхон дагуу хяналт шалгалтыг хийнэ” гэх мэдээллийг өглөө.

“Ханталст” компани нь Шагдарсүрэнгийн Бат-Энхийн нэр дээр байдаг. Ш.Бат-Энх нь мөн "Хурдны зам" компанийн үүсгэн байгуулагч, захирал нь. Ш.Бат-Энхийн эхнэр нь Хүүхдийн төлөө газрын даргаар ажиллаж байсан И.Нарантуяа. И.Нарантуяа АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан нэгэн. Тэрээр Ханталст, Хурдны зам зэрэг компанийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурддаг юм.

Capture.JPG
2323213.JPG
Capture.JPG

 

 

 

Санал болгох

Гурван жилийн ял сонссон Г.Солтаны давж заалдах гомдлыг хэлэлцэнэ

Тэрээр өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар өөрийн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг ажилладаг хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авсан.

9 цагийн өмнө
Жастын Ш.Батхүү нарыг маргааш шүүнэ

Ш.Батхүү нар нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан Англи улсын “Стандарт” банкнаас 109 сая долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон юм.

2 сарын өмнө
Шүүх хуралдаа ирээгүй Д.Дамба-Очирыг цагдан хорино

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очир /Улсын Их Хурлын гишүүн асан/-т холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 9 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.

2 сарын өмнө
Хахууль авсан шүүгчид 2 жилийн ял оноов

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Сайханцэцэг, Ц.Өнөрцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.

2 сарын өмнө