Гурвалжингийн гүүрэн доогуурх авто зам ашиглалтад оржээ

2020 оны 5 сарын 262020-05-26
Гурвалжингийн гүүрэн доогуурх авто зам ашиглалтад оржээ

 

Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Ажилчны гудамж, Гурвалжингийн гүүрэн доогуурх авто замыг “Нийслэлийн Авто замын хөгжлийн газар”-ын захиалгаар гүйцэтгэж дуусган замын хөдөлгөөнийг нээжээ.

Уг зам нь 800 метр урт, 8 метр өргөн зорчих хэсэгтэй, нэг талдаа 2 метр өргөн явган хүний замтай, нийт уртдаа гэрэлтүүлэгтэй мөн явган зорчигчийг аюул ослоос сэргийлэх туузан хашилттайгаар баригдсан байна

 

 

Уг авто зам баригдсанаар Ажилчны гудамж, Гурвалжингийн гүүр болон Энхтайваны өргөн чөлөө, Саппорогийн уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулах өндөр ач холбогдолтой юм.

Өмнө нь тухайн орчин нь явган зорчигч явахад нэн хүндрэлтэй, хөрсний бохирдол ихтэй байсан бол одоо явган зорчигч аюулгүй зорчих боломж бүрдэж хөрс, агаарын бохирдолгүй, иргэд болон үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгжүүд тэдгээрийн үйлчлүүлэгчдэд таатай орчин бүрдлээ.

Шинээр баригдсан авто зам дээр тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн замын хөдөлгөөний дүрэм журмаа баримтлан, бие биедээ хүлээцтэй зорчихыг уриалж байна гэж нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Санал болгох

Авто зам хууларч эвдрэл үүслээ

Өнөөдөр нийслэлд 15 цагийн орчимд орсон аадар борооны улмаас 25-р эмийн сангаас Өргөө кинотеатр чиглэлийн авто зам хууларчээ.

3 өдрийн өмнө
Нийслэлд тогтсон борооны усыг амралтын өдрүүдэд соруулжээ

Өнгөрсөн баасан гарагт орсон усархаг борооны улмаас хотод их их хэмжээний ус тогтсон. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ амралтын өдрүүдэд ус соруулах ажлыг хийж гүйцэтгэжээ.

3 өдрийн өмнө
Ж.Батбаясгаланг жинхлэх шалгуур үерээр эхэллээ

С.Амарсайхан УИХ-ын гишүүн болсон учраас түүний орлогч Ж.Батбаясгалан НИТХ-ын сонгууль дуустал хотыг удирдахаар байна. Өөрт нь чилийсэн дөрвөн сарын хугацаа байна. Үерийн далангуудаа хогноос нь салгаж чөлөөлж, шугам хоолойнуудаа нэмж, бөглөрснийх нь бөглөөсийг гаргахгүй бол ямар нүүрээрээ Ж.Батбаясгалан хотын дарга болж чадах билээ.

6 өдрийн өмнө
Нийслэлийн 33 дахь Засаг дарга С.Амарсайхан тамгаа хүлээлгэн өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан УИХ-ын 2020 сонгуульд парламентын гишүүнээр сонгогдон өчигдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөнтэй холбогдуулан үүрэгт ажил, тамга тэмдэг болон хотын томоохон бодлогын баримт бичгүүдээ нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд хүлээлгэн өглөө.

8 өдрийн өмнө