Н.Номтойбаяр: Бие даан нэр дэвших болзлоо хангалаа

2020 оны 5 сарын 262020-05-26
Н.Номтойбаяр: Бие даан нэр дэвших болзлоо хангалаа

Сонгуулийн ерөнхий хорооноос бие даан нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх олгох тухай тогтоол гаргажээ. Уг тогтоолд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигчээр бүртгэж үнэмлэх олгосугай гэсэн байна. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр энэ талаар “2020 УИХ-ын сонгуульд ХАН-УУЛ дүүрэгт бие даан нэр дэвших хуулийн болзлыг хангалаа. Бие даан нэр дэвшиж буй намайг дэмжиж тав хоногийн дотор гарын үсгээ зурсан 31,041 сонгогч болон гарын үсгээ зурж амжаагүй ч дэмжихээ илэрхийлсэн мянга мянган залуучууддаа баярлалаа. Хуульд зааснаар сонгуулийн ажил эхэлмэгц ямар бодлого, шийдэлтэй Хан-Уул дүүргээс УИХ-д нэр дэвшиж байгаагаа танилцуулна”  гэжээ.

 

Санал болгох

УИХ-ын Анхдугаар чуулганыг өнөөдөр хаана

Найм дахь удаагийн парламентын Анхдугаар чуулганыг өнөөдөр хаахаар болжээ.

21 цагийн өмнө
УИХ-ын гишүүдийн Ёс зүй, сахилга батыг хариуцсан Байнгын хороотой болох төсөл өргөн барив

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Бүлгийн дэд дарга Х.Булгантуяа нар бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан “Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

1 өдрийн өмнө
Засгийн газрын Сайд нар тангараг өргөж байна

Засгийн газрын тухай хуулиар Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг давхар хашиж болох бөгөөд энэ квотоор У.Хүрэлсүх дээр нэмж Д.Сарангэрэл, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар нар "давхар дээл"-тэй ажиллахаар болоод байна.

2 өдрийн өмнө
Шуурхай: Сайд нар томилогдлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 17 сайдын томилгоог хэлэлцэж дууслаа.Ийнхүү сайд нар захирамжид гарын үсэг зурж байна.

2 өдрийн өмнө