Хятадын эмнэлгүүд онлайн үзлэгт шилжиж байна

2020 оны 5 сарын 262020-05-26
Хятадын эмнэлгүүд онлайн үзлэгт шилжиж байна

Бээжингийн Шехэ эмнэлэгт оношлогоо, эмчилгээг онлайнаар зөвлөх үйлчилгээ нээжээ. Одоогийн байдлаар зүрх судас, эндокринологийн тасгууд эхэлж нээгдээд байгаа бол үйл ажиллагаа нь жигдэрсний дараа бусад бүх клиник тасгуудийг хамруулах юм байна.

Онлайн оношлогоо эмчилгээнд голдуу эмнэлэгт хэвтсэн түүхийг үндэслэн тухайн өвчтөнд эмнэлзүйн анализ хийх, онлайнаар зөвлөгөө өгөх, үзлэг шинжилгээ хийлгэх, өвчтөнийг анагаах эм бэлдмэлийн жор бэлтгэн өгөх, эмнэлгийн цахим бүртгэлээр тэмдэглэл хөтлөх гэх мэт үйлчилгээ явагдах юм байна. Онлайн оношлогоо эмчилгээ хийгдсэний дараа эмнэлгүүд өвчтөнд эм бэлдмэлийг хаягаар нь илгээх ажээ. Өвчтөн эм бэлдмэлийг хүлээн авсаны дараа эмчээс асууж лавлан бүх шатанд эдгэртлээ үйлчлүүлэх боломжтой.

Эх сурвалж:CCTV.com

Санал болгох

ОХУ Монгол Улсыг ШХАБ-ын гишүүн болохыг дэмжинэ гэлээ

Хэрвээ Монгол Улс ШХАБ (Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага)-ын жинхэнэ гишүүн болох шийдвэр гаргавал Орос улс дэмжихэд бэлэн байгааг Москвагийн албаны эх сурвалж илэрхийлжээ.

6 өдрийн өмнө
Германы мах боловсруулах үйлдвэрийн 730 ажилчнаас халдвар илэрчээ

ХБНГУ-ын мах боловсруулах салбарт 200 мянга орчим хүн ажилладаг бөгөөд тэдний дунд Зүүн Европын ажилчид их байдаг бөгөөд тэд олноороо нэг байранд амьдардаг байна. 

20 өдрийн өмнө
АНУ-д байгаа монгол иргэд суулт хийж байна

АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын төлөөлөл Вашингтон хотын элчин сайдын яамны гадна тайван суулт хийж байна. Тэдний виз дууссанаас гадна мөнгөгүй, орон байргүй болжээ.

22 өдрийн өмнө
Энэ сард Москвад РОБОТ АЖИЛТНУУДТАЙ KFC үүдээ нээнэ

Бэлэн болсон захиалгыг робот тусгай шүүгээнүүдэд дугаарын дагуу байрлуулах юм байна. Мөн захиалагчийн царайг таних систем бүхий уг шүүгээ хэрэглэгчийг дөхөж ирэхэд автоматаар онгойх аж.

23 өдрийн өмнө