Ч.Хүрэлбаатар: 7009 айлын түрээсийн орон сууц барина

2020 оны 5 сарын 282020-05-28
Ч.Хүрэлбаатар: 7009 айлын түрээсийн орон сууц барина

 

Гэр хорооллыг орон сууцжуулах Солонго 1, Солонго 2 төслийн гэрээнд гарын үсэг зурж байна. БНСУ-аас манай улсад олгох 700 сая долларын нэн хөнгөлөлттэй зээлээр түрээсийн орон сууцны "Солонго-1", "Солонго-2" хорооллыг Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт барих юм. Мөн энэхүү зээлийн хөрөнгөөр Баянголын аманд түрээсийн орон сууцны хороолол барина.

ТОСК-иас хэрэгжүүлж буй эдгээр гурван төслийн хүрээнд баригдах хорооллуудад 7000 гаруй айл түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдан оршин суух боломжтой болох юм.

БНСУ-аас 40 жилийн хугацаатай нэн хөнгөлөлттэй зээл авч байгаа учраас үүнийг зорилтот бүлгийн иргэдийг түлхүү хамруулсан төсөл хөтөлбөрт зориулах нь зүйтэй гэж үзэн түрээсийн орон сууцны хорооллууд барихад зарцуулахаар болжээ.

Энэ талаар сангийн яамнаас мэдээлж байна. Өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын Экспорт-Импорт банкийг төлөөлж Ли Дү-Хён, Элчин сайд Ли Ё Хун нар дараах томоохон хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Гэр хорооллыг орон сууцжуулах Солонго-1, Солонго-2, Баянголын аман дахь орлогод нийцсэн орон сууцны хорооллын гурван төсөл бий. Дөрөв дэх нь ШШГЕГ-т цахимаар хяналт тавих төслийн 15 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. 40 жилийн хугацаанд төлж барагдуулах ба түрээслээд эзэмших хэлбэрээр 7009 айлыг орон сууцжуулна. Үүнд сан байгуулж эргээд зээлээ төлөх хэлбэрээр төлнө. Нэгэнт Засгийн газрын гарын үсэг зурсан баримт бичиг тул төсөл цаашдаа хэрэгжээд явах учиртай.

Нийслэлийн орон сууцны корпорацын захирал Б.Сүхбаатар" Ийнхүү гарын үсэг зурагдсанаар Солонго-1, Солонго-2 төслийн хүрээнд 7000, Баянголын аманд баригдах барилгын 2000 айлын орон сууцыг барих боломжтой боллоо. Одоо зураг төслийн ажилдаа орно. Барилгы газрыг авчихсан, газар чөлөөлөх асуудал байхгүй. Барилгыг 4 жилийн хугацаанд барьж дуусгах бөгөөд орон сууцанд орох айлуудын сонгон шалгаруулалтын тухай ярихад эрт байна"гэв.

Санал болгох

Авто зам хууларч эвдрэл үүслээ

Өнөөдөр нийслэлд 15 цагийн орчимд орсон аадар борооны улмаас 25-р эмийн сангаас Өргөө кинотеатр чиглэлийн авто зам хууларчээ.

4 өдрийн өмнө
Нийслэлд тогтсон борооны усыг амралтын өдрүүдэд соруулжээ

Өнгөрсөн баасан гарагт орсон усархаг борооны улмаас хотод их их хэмжээний ус тогтсон. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ амралтын өдрүүдэд ус соруулах ажлыг хийж гүйцэтгэжээ.

4 өдрийн өмнө
Ж.Батбаясгаланг жинхлэх шалгуур үерээр эхэллээ

С.Амарсайхан УИХ-ын гишүүн болсон учраас түүний орлогч Ж.Батбаясгалан НИТХ-ын сонгууль дуустал хотыг удирдахаар байна. Өөрт нь чилийсэн дөрвөн сарын хугацаа байна. Үерийн далангуудаа хогноос нь салгаж чөлөөлж, шугам хоолойнуудаа нэмж, бөглөрснийх нь бөглөөсийг гаргахгүй бол ямар нүүрээрээ Ж.Батбаясгалан хотын дарга болж чадах билээ.

7 өдрийн өмнө
Нийслэлийн 33 дахь Засаг дарга С.Амарсайхан тамгаа хүлээлгэн өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан УИХ-ын 2020 сонгуульд парламентын гишүүнээр сонгогдон өчигдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөнтэй холбогдуулан үүрэгт ажил, тамга тэмдэг болон хотын томоохон бодлогын баримт бичгүүдээ нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд хүлээлгэн өглөө.

9 өдрийн өмнө