Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид нэмэгдэл хөлс олгохоор боллоо

2020 оны 6 сарын 12020-06-01
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид нэмэгдэл хөлс олгохоор боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчлан ажиллаж байгаа үндсэн болон туслах багшид тэдний албан тушаалын /үндсэн/ цалингийн 10 хувийн нэмэгдэл хөлс тооцож олгох” шийдвэр гаргалаа.

Энэхүү нэмэгдэл хөлсийг багшид олгосноор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг, сургуульд хамрагдах, багшийн ажлыг бодитой үнэлэх, хувьсах зардлын санхүүжилтийг оновчтой болгож үр ашгийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оршин суугаа газраа цэцэрлэг, сургуульд хамрагдах боломж, нөхцөлийг бүрдүүлэх нь тэдний нийгэмших, биеэ авч явах, амьдрах чадварт ахиц гарах, боловсрол эзэмших тэгш эрхийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хүүхэд бүрийн суралцах, хөгжих адил тэгш эрхийн баталгааг хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах бодлого баримтлан ажиллаж байна.

Санал болгох

Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдааныг хойшлууллаа

Мөн Төв аймагт Хязаалан, Шүдлэн насны хурдан морины өнөөдрийн уралдааны гарааны зурхайд гарах цагийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгааг Төв аймгийн баяр наадмын Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооноос мэдэгджээ. 

2 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын ХӨТӨЛБӨР

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг хүргэж байна. 

3 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд Нарантуул, Хархорин, Да хүрээ зэрэг худалдааны төвүүд амарна

Энэ жил Нарантуул, Хархорин, Да хүрээ зэрэг худалдааны төв наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-15-нд амарч, 16-наас эхлэн ердийн цагийн хуваарир ажиллахаар болжээ. Харин Бөмбөгөр худалдааны төв хамгийн урт хугацаанд амрах бөгөөд энэ сарын 11-20-нд амрахаар төлөвлөсөн байна. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд томоохон сүлжээ дэлгүүрүүд амрахгүйгээр, ердийн цагийн хуваариар ажиллах юм.

3 цагийн өмнө
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Наадмын өдрүүдэд дуу цахилгаантай бороотой

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр баяр, наадмын өдрүүдээр буюу 7 дугаар сарын 10-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 11, 12-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай, бороо орох төлөвтэй байна.

4 цагийн өмнө