196 мянган малчны дансанд ноолуурын урамшуулал оржээ

2020 оны 5 сарын 282020-05-28
196 мянган малчны дансанд ноолуурын урамшуулал оржээ

Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны “Коронавируст халдвар /COVID-19/-ийн цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим арга хэмжээний тухай” 167 дугаар тогтоолын дагуу малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноолуурын урамшууллыг олгож эхэллээ.

Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн Монгол Улсын 2019 оны мал тооллогын бүртгэлийн мэдээлэлд үндэслэн “Монгол ямааны үүлдэр, омог. Ерөнхий шаардлага” (MNS 0550:2011)  стандартаар тооцож, нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг төрийн сангийн дансаар дамжуулан малчдын дансанд шууд шилжүүлсэн байна.

Уг урамшуулалд статистикийн мэдээлэлд бүртгэгдсэн нийт 203441 малчин, мал бүхий этгээд хамрагдахаас сумд, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, албаар дамжуулан баталгаажуулсан нийт 196 009 малчдын нэрийн дансанд 170,779.6 мянган төгрөгийн урамшууллыг шууд олгожээ.

Орон нутгаас дансны мэдээллээ дутуу ирүүлсэн 7433 малчин өөрийн нэрийн дансны мэдээллийг орон нутгийн хөдөө аж ахуйн тасгаараа дамжуулан яаманд ирүүлсэн тохиолдолд тухай бүр малчны нэрийн дансанд урамшууллын гүйлгээг шилжүүлэх аж.

 

 

Санал болгох

Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдааныг хойшлууллаа

Мөн Төв аймагт Хязаалан, Шүдлэн насны хурдан морины өнөөдрийн уралдааны гарааны зурхайд гарах цагийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгааг Төв аймгийн баяр наадмын Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооноос мэдэгджээ. 

2 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын ХӨТӨЛБӨР

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг хүргэж байна. 

2 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд Нарантуул, Хархорин, Да хүрээ зэрэг худалдааны төвүүд амарна

Энэ жил Нарантуул, Хархорин, Да хүрээ зэрэг худалдааны төв наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-15-нд амарч, 16-наас эхлэн ердийн цагийн хуваарир ажиллахаар болжээ. Харин Бөмбөгөр худалдааны төв хамгийн урт хугацаанд амрах бөгөөд энэ сарын 11-20-нд амрахаар төлөвлөсөн байна. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд томоохон сүлжээ дэлгүүрүүд амрахгүйгээр, ердийн цагийн хуваариар ажиллах юм.

3 цагийн өмнө
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Наадмын өдрүүдэд дуу цахилгаантай бороотой

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр баяр, наадмын өдрүүдээр буюу 7 дугаар сарын 10-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 11, 12-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай, бороо орох төлөвтэй байна.

4 цагийн өмнө