Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 920 иргэнийг ажлын байраар хангажээ

2020 оны 5 сарын 292020-05-29
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 920 иргэнийг ажлын байраар хангажээ

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас хэрэгжүүлж буй цаг үеийн ажлуудын талаар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ. Хөдөлмөр эрхлэлтийн газар нь нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлччилгээ болон дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэн ажилладаг юм. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар энэ сарын 25-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 13014 иргэн, 619 ажил олгогчид үйлчилгээ үзүүлжээ. Ажил зуучлах үйлчилгээний хүрээнд 619 ажил олгогч байгууллагатай хамтран ажиллаж 4821 ажлын байрны захиалгыг төвлөрүүлж, 1885 ажил хайгч иргэнийг шинээр бүртгэн, 920 иргэнийг ажилд оруулсан байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас жил бүр ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд энэ жил ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээг хэрэгжүүлэх аж. Энэхүү арга хэмжээнд 780 иргэнийг хамруулах төлөвлөгөөтэй байгаа талаар нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж мэдээллээ. Тэрбээр “Хүнсний ногоо тариалах ажлын байранд  энэ сарын 5-22-ны өдрүүдэд төвийн зургаан дүүргийн Хөдөлмөр хамгааллын хэлтэс болон хороо дүүргээр дамжуулан иргэдийг бүртгэж авсан. Цагийн ажлын байрны биржид мөн иргэдийг бүртгэж ажилд зуучилдаг. Одоогийн байдлаар ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээллийг 240 иргэнд өгч, нийт 1230 иргэнд цагийн ажилд зуучилсан. Улсын онцгой комиссоос танхимын сургалтуудыг нээх чиглэлийг өгсөн байгаа. Энэ хүрээнд танхимын сургалтанд 550 иргэнийг хамруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ирэх сарын 02-ны өдрөөс эхлэн 55 мэргэжлийн чиглэлээр ажиллаж эхлэх юм” хэмээлээ.

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хөнгөвчлөх зорилгоор ажил хайгч иргэд болон ажил олгогч нарт зориулсан нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын бүртгэлийн системийг энэ оны нэгдүгээр сараас хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн байна. Ингэснээр иргэд аливаа бичиг баримт бүрдүүлэлгүйгээр түргэн шуурхай үйлчилгээ авах, ажлын байрын мэдээллийг гар утаснаасаа харах бүрэн боломжтой болжээ. Мөн цагийн болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнүүд нэмэгдсэн байна.

Санал болгох

Авто зам хууларч эвдрэл үүслээ

Өнөөдөр нийслэлд 15 цагийн орчимд орсон аадар борооны улмаас 25-р эмийн сангаас Өргөө кинотеатр чиглэлийн авто зам хууларчээ.

4 өдрийн өмнө
Нийслэлд тогтсон борооны усыг амралтын өдрүүдэд соруулжээ

Өнгөрсөн баасан гарагт орсон усархаг борооны улмаас хотод их их хэмжээний ус тогтсон. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ амралтын өдрүүдэд ус соруулах ажлыг хийж гүйцэтгэжээ.

4 өдрийн өмнө
Ж.Батбаясгаланг жинхлэх шалгуур үерээр эхэллээ

С.Амарсайхан УИХ-ын гишүүн болсон учраас түүний орлогч Ж.Батбаясгалан НИТХ-ын сонгууль дуустал хотыг удирдахаар байна. Өөрт нь чилийсэн дөрвөн сарын хугацаа байна. Үерийн далангуудаа хогноос нь салгаж чөлөөлж, шугам хоолойнуудаа нэмж, бөглөрснийх нь бөглөөсийг гаргахгүй бол ямар нүүрээрээ Ж.Батбаясгалан хотын дарга болж чадах билээ.

7 өдрийн өмнө
Нийслэлийн 33 дахь Засаг дарга С.Амарсайхан тамгаа хүлээлгэн өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан УИХ-ын 2020 сонгуульд парламентын гишүүнээр сонгогдон өчигдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөнтэй холбогдуулан үүрэгт ажил, тамга тэмдэг болон хотын томоохон бодлогын баримт бичгүүдээ нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд хүлээлгэн өглөө.

9 өдрийн өмнө