Реппер Ginjin, Mrs M нар хамтран шинэ уран бүтээл гаргажээ

2020 оны 6 сарын 22020-06-02
Реппер Ginjin, Mrs M нар хамтран шинэ уран бүтээл гаргажээ

Трап урсгалаар уран бүтээлээ туурвидаг реппер Ginjin буюу Г.Гарьд, өөрийн хэв маяг, өвөрмөц төрхөөрөө ялгарч чадсан залуу уран бүтээлч  Mrs’M нар хамтран "Бороо" нэртэй шинэ уран бүтээл гаргажээ. 

Уг дуу өчигдөр цацагдсан бөгөөд “Positive Mongolian” Э.Дөлгөөн, Д.Түвшинбаяр нар дүрс бичлэгэнд дүр бүтээжээ. 

Ginjin, Mrs’M нарын хувьд, "Сувгаа соль" "Гоё тэ" "Энэ мөч" "Ханахгүй"  зэрэг олон уран бүтээл дээр хамтран ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн сарын 25-нд "Биеэ даа" нэртэй шинэ уран бүтээлээ цацсан юм. 

Сонирхуулахад, Mrs’M ирэх жил бие даасан шинэ цомог гаргахаар зорьж байгаа аж.

Санал болгох

Монгол жүжигчдийн тоглосон кино ирэх сард нээлтээ хийнэ

Энэхүү киноны гол дүрд монгол жүжигчин Б.Ганчимэг тоглосон юм. Мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Гүрсэд , Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тоглосон юм.

7 өдрийн өмнө
Долдугаар сард аялвал зохих долоон газар | Хөвсгөл нуур

Дэлхий нийтэд коронавирусийн халдвар тархаад байгаа энэ үед дотоодын жуулчид л аялал жуулчлалаа аврах боломжтой юм. Тиймээс бид гадаад дотоодын хэнбугай ч хөл тавихыг хүсдэг Хөвсгөл нуур руу аялахаар зорьж буй аялагчдад амралтын газрын үнэ ханш, хэрхэн очих тухай мэдээллийг хүргэж байна.

7 өдрийн өмнө
Дуучин УКА аавдаа зориулж дуу бүтээжээ

"The VOICE Of Mongolia" шоуны шүүгчээр ажиллаж байх үед аав нь бурхан болсон юм. Гэсэн ч тэрбээр шоугаа амжилттай өндөрлүүлсэн билээ.

9 өдрийн өмнө
"Д.Нямхүү эмчийг зураад урам авсан, одоо цагдаа, онцгойгийнхноо алдаршуулна"

Энэ цагийн эгэл баатруудад зориулж үлэмж хэмжээний ханын зураг зурж талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн ах дүү зураачдаас ярилцлага авлаа. Тэднийг Б.Даваажаргал. Б.Бямбажаргал гэдэг. Төрсөн ах дүү хоёр. Аав ээжийнх нь аль аль нь зурах авьяастай учраас багаасаа зураг зурах хоббитой байжээ. Ах дүү хоёр хамтарч ажиллаад найман жилийн нүүрийг үзэж байна.

9 өдрийн өмнө