Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томиллоо

1
2020 оны 6 сарын 22020-06-02
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томиллоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Улсын дээд шүүхийн санал болгосноор Дамдины Ганзоригийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсугай” гэжээ.

Уг зарлигийг өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир УДШ-ийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж сонордуулсан бөгөөд УДШ-ийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Тунгалаг Ерөнхий шүүгч Д.Ганзоригт дээд шүүхийн тамгыг гардуулсан байна.

Санал болгох

Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдааныг хойшлууллаа

Мөн Төв аймагт Хязаалан, Шүдлэн насны хурдан морины өнөөдрийн уралдааны гарааны зурхайд гарах цагийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгааг Төв аймгийн баяр наадмын Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооноос мэдэгджээ. 

2 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын ХӨТӨЛБӨР

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг хүргэж байна. 

3 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд Нарантуул, Хархорин, Да хүрээ зэрэг худалдааны төвүүд амарна

Энэ жил Нарантуул, Хархорин, Да хүрээ зэрэг худалдааны төв наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-15-нд амарч, 16-наас эхлэн ердийн цагийн хуваарир ажиллахаар болжээ. Харин Бөмбөгөр худалдааны төв хамгийн урт хугацаанд амрах бөгөөд энэ сарын 11-20-нд амрахаар төлөвлөсөн байна. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд томоохон сүлжээ дэлгүүрүүд амрахгүйгээр, ердийн цагийн хуваариар ажиллах юм.

3 цагийн өмнө
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Наадмын өдрүүдэд дуу цахилгаантай бороотой

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр баяр, наадмын өдрүүдээр буюу 7 дугаар сарын 10-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 11, 12-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай, бороо орох төлөвтэй байна.

4 цагийн өмнө