13 АСУУЛТ | Б.ТӨРМӨНХ

2020 оны 6 сарын 22020-06-02
13 АСУУЛТ | Б.ТӨРМӨНХ

Манай сайт “13 асуулт” буланг өнгөрсөн сараас эхлэн хөтөлж буй бөгөөд өмнөх дугаарт сэтгүүлч Н.Өнөрцэцэг  оролцсон юм. /ӨМНӨХИЙГ ЭНДЭЭС/

Харин бид энэ удаа зураач Б.Төрмөнхийг "13 асуулт" буландаа урилаа. Таныг ч бас урьж байна. 

_____________________________________________

-Та хамгийн сүүлд хэзээ автобусанд суусан бэ?

- Ажлынхантайгаа өнгөрсөн жил аялалд явахад суусан юм байна.

-Та шударга хүн үү?

-Тийм.

-Аминд тулсан шаардлагатай үе гарвал хулгай хийх үү?

-Өөр арга хайна.

-Хэрэв танд Улсын баяр наадмаар зодоглох боломж олдвол хэнтэй хүч үзэх вэ?

-Үзүүр түрүү булаалдахаар үлдвэл, С.Мөнхбат аварга байгаасай гэж бодож байна.

-Боловсрол мэдлэг үү эсвэл хэрэглээ юү?

-Боловсрол, мэдлэг бол ямар нэгэн хэрэглээнд чиглэгдэнэ.

-Ямар ч мөнгөгүй болчихвол хамгийн түрүүнд юу хийж мөнгө олох вэ?

-Зураг зурна.

-Хэрэв та Монгол Улсын ерөнхий сайд болвол хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Ерөнхий сайд болно гэж бодож байгаагүй ч, хийдэг ажил маань хүүхдийн төлөөх учир эндээс эхлэх байх.

-Бусдаас сонсоход урамтай үг?

-Чин сэтгэлийн бүхий л ярианаас урам авдаг.

-Урам зориггүй үедээ хэрхдэг вэ?

-Ном уншдаг.

-Амьдралын сайхан нь?

-Оршин байх.

-Та тааварлагч уу, эргэцүүлэн бодогч уу?

-Аль аль нь.

-Хамгийн сүүлд хэзээ Нарантуул зах орсон бэ?

-Сар гаруйн өмнө орсон.

-УИХ-ын гишүүдээс хэн нэгэнтэй нь болзоонд яв гэвэл хэнтэй нь явах вэ?

-Г.Мөнхцэцэг найрагчаар 2 шүлгийг нь уншуулвал зүгээр ч юм уу.

 

Санал болгох

Монгол жүжигчдийн тоглосон кино ирэх сард нээлтээ хийнэ

Энэхүү киноны гол дүрд монгол жүжигчин Б.Ганчимэг тоглосон юм. Мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Гүрсэд , Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тоглосон юм.

7 өдрийн өмнө
Долдугаар сард аялвал зохих долоон газар | Хөвсгөл нуур

Дэлхий нийтэд коронавирусийн халдвар тархаад байгаа энэ үед дотоодын жуулчид л аялал жуулчлалаа аврах боломжтой юм. Тиймээс бид гадаад дотоодын хэнбугай ч хөл тавихыг хүсдэг Хөвсгөл нуур руу аялахаар зорьж буй аялагчдад амралтын газрын үнэ ханш, хэрхэн очих тухай мэдээллийг хүргэж байна.

7 өдрийн өмнө
Дуучин УКА аавдаа зориулж дуу бүтээжээ

"The VOICE Of Mongolia" шоуны шүүгчээр ажиллаж байх үед аав нь бурхан болсон юм. Гэсэн ч тэрбээр шоугаа амжилттай өндөрлүүлсэн билээ.

9 өдрийн өмнө
"Д.Нямхүү эмчийг зураад урам авсан, одоо цагдаа, онцгойгийнхноо алдаршуулна"

Энэ цагийн эгэл баатруудад зориулж үлэмж хэмжээний ханын зураг зурж талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн ах дүү зураачдаас ярилцлага авлаа. Тэднийг Б.Даваажаргал. Б.Бямбажаргал гэдэг. Төрсөн ах дүү хоёр. Аав ээжийнх нь аль аль нь зурах авьяастай учраас багаасаа зураг зурах хоббитой байжээ. Ах дүү хоёр хамтарч ажиллаад найман жилийн нүүрийг үзэж байна.

9 өдрийн өмнө