Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын ажил эхэллээ

2020 оны 6 сарын 32020-06-03
Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын ажил эхэллээ

Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж, газар дээр нь хэмжилт хийх ажил эхэллээ. Хэмжилт хийх ажлыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, нийслэлийн Зураг төслийн хүрээлэн хийж байна. Харин өнөөдөр Хотын дарга дугуйн замын ажлын явцыг шалгаж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

Авто зам хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг-Зайсан-Маршалын гүүрийн чиглэлд 52 км урттай дугуйн замыг найман байршилд байгуулах ажил үргэлжилж байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индрагийн хэлснээр Налайх-Яармагийн чиглэлийн дугуйн замын хэмжилтийн ажлыг Налайх, Яармагийн болон Гачууртын салдаг уулзвар гээд гурван талаасаа хийхээр төлөвлөжээ. Дугуйн замыг төлөвлөсний дагуу машин, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэн хугацаанаас нь өмнө хийж дуусгана гэдгийг хэлж байлаа. Хотын дарга С.Амарсайхан хэлэхдээ “Дугуйн замын ажлыг төлөвлөгөөний дагуу чанартай хийж гүйцэтгэх шаардлагатай. Туслан гүйцэтгэгч компаниудыг яаралтай ажилд нь оруулж, ажлыг нь эхлүүлэх ёстой” гэлээ.  

ЭХ СУРВАЛЖ: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Санал болгох

УИХ-ын Анхдугаар чуулганыг өнөөдөр хаана

Найм дахь удаагийн парламентын Анхдугаар чуулганыг өнөөдөр хаахаар болжээ.

21 цагийн өмнө
УИХ-ын гишүүдийн Ёс зүй, сахилга батыг хариуцсан Байнгын хороотой болох төсөл өргөн барив

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Бүлгийн дэд дарга Х.Булгантуяа нар бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан “Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

1 өдрийн өмнө
Засгийн газрын Сайд нар тангараг өргөж байна

Засгийн газрын тухай хуулиар Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг давхар хашиж болох бөгөөд энэ квотоор У.Хүрэлсүх дээр нэмж Д.Сарангэрэл, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар нар "давхар дээл"-тэй ажиллахаар болоод байна.

2 өдрийн өмнө
Шуурхай: Сайд нар томилогдлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 17 сайдын томилгоог хэлэлцэж дууслаа.Ийнхүү сайд нар захирамжид гарын үсэг зурж байна.

2 өдрийн өмнө